Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Гадаад харилцаа

Balkrishna Industries Limited компани нь хөдөө аж ахуй, уул уурхай, зам барилга, аж үйлдвэрлэлийн бүх төрлийн хүнд даацын механизмын дугуй үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улсын томоохон компани юм. “Гацуурт” ХХК нь 2015 оноос BKT компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. BKT компани нь John deere, JCB, Case, New Holland, Grimme, Kuhn зэрэг дэлхийн хэмжээний томоохон ХАА-н тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн дугуйны нийлүүлэлтийг хариуцан ажилладаг. Голчлон хойд Америк, Европийн зах зээлд өөрийн салбар агуулах, төлөөлөгч компаниудаар дамжуулан бүтээгдэхүүнийхээ 80 хувийг нийлүүлдэг. Цааш унших

Balkrishna Industries Limited

Чанар, судалгаа, дэвшилтэт технологи, уян хатан байдал, эргэх харилцааг гол болгож ажилладаг Итали улсын FB Hydraulic компанийг харилцагчаараа сонгон хамтран ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 оноос дотоодын хэрэгцээний гидерийн шланк толгойг “Гацуурт” ХХК-ийнхаа засварын цехэд угсарч байна. Цааш унших

FB Hydraulic

2017 оноос Итали улсын DaRos компаний хүнсний ногооны үрсэлгээ бэлдэх зориулалттай тоног төхөөрөмжөөр үрсэлгээгээ бэлдэн үйлдвэрлэлийн ажлаа хөнгөвчилж байна. DaRos компани нь энэ төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн 20 компаний шилдэг 3 компаний нэг юм. Цааш унших

DaRos

“Гацуурт” ХХК нь 2016 оноос хөдөлгүүрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын Cummins корпорацийн жижиг, дунд хөдөлгүүрийн сэлбэг борлуулах эрхтэй албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Cummins хөдөлгүүрийн сэлбэгийг албан ёсны баталгаат эх үүсвэрээс захиалгаар нийлүүлэх боломжтой. Цааш унших

Cummins

Bio Pharmachemie компани нь 1996 оноос хойш малын эм бэлдмэл, витамин үйлдвэрлэж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэгч юм. “Гацуурт” ХХК нь 2015 оноос уг компаний бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирж өөрийн мал аж ахуйн салбартаа хэрэглэж байна. Цааш унших

Bio Pharmachemie

PIX TRANSMISSION BELT компани нь аж үйлдвэр авто машин, газар тариалан, уул уурхайн зориулалттай хүч дамжуулах ремень үйлдвэрлэдэг Ази тивдээ хамгийн том үйлдвэртэй, 1969 онд байгуулагдсан компани юм. Бүтээгдэхүүн нь олон улсын стандартад нийцсэн жилдээ 25 000 төрлийн 19 сая ремень үйлдвэрлэдэг, дэлхийн 50 гаруй оронд харилцагч байгууллагуудаараа дамжуулан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Цааш унших

PIX TRANSMISSION BELT

Газар тариалангийн салбарт ашиглагддаг бүх төрлийн хор цацагчийн хошуу, холбох хэрэгсэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Цааш унших

Teejet Technologies

“Гацуурт” ХХК нь Франц улсын Eco performance компаниас Монгол орны цаг агаар, хөрсөнд зохицсон малын тэжээлийн ургамлын үрийг импортолж үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Цааш унших

JD ECO PERFORMANCE

Хүнсний ногооны үр үржүүлэг, худалдааны чиглэлээр салбартаа дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын Bejo компани нь 1963 оноос үрийн судалгааны ажлаа эхлүүлж байснаас хойш өдгөө 1700 гаран эрдэмтэн судлаачид, ажилтантай. Ургамалд маш нарийн судалгаа шинжилгээг хийн сайн чанарын хүнсний ногооны сортуудын үрийг гарган авч байна. “Гацуурт” ХХК нь 2016 оноос Bejo компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Монгол орны хөрсөнд нутагшуулсан шилсэл сортын үрээр тарьж ургуулсан хүнсний ногоог зах зээлд нийлүүлж байна. Цааш унших

BEJO

Joseph Kuhn 1828 онд Kuhn компаныг үүсгэн байгуулсан бөгөөд Франц улсын нэгэн жижигхэн тосгонд дарханы газар нээн ажиллуулсан нь одоогийн амжилтын эхлэл билээ. Тэрээр 2000 оноос эхлэн олон улс дахь үйл ажиллагаа өргөжүүлэн Америкийн номер 1 холигч, бордоо цацагч техник үйлдвэрлэгч KNIGHT компани, Голландийн ороогч, преслэгчийн GELDROP, Францын BLANCHARD зэрэг компануудыг өөртөө нэгтгэжээ. Ингэснээр 2012 он гэхэд нийт эргэлтийн хөрөнгө нь 1 тэрбум евро хүрсэн байна. Өдгөө 2000 гаруй зохиогчийн эрхийг эзэмшиж, Франц, Голланд, Америк, Бразил, Аргентин зэрэг улсуудад тоног төхөөрөмжөө үйлдвэрлэдэг. Дэлхийн 100 гаруй улсад 4500 гаруй ажиллагсадтай. Борлуулалтын үйл ажиллагаагаа албан ёсны төлөөлөгчөөр дамжуулан явуулдаг ба чанар, үйлдвэрлэлийн ... Цааш унших

KUHN

OMEX компани нь 1993 онд Англи улсад байгуудагдсан ба өндөр концентраци бүхий ургамлын шингэн бордоо, үр ариутгагч, идэвхжүүлэгч үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Дэлхий даяар 70 гаруй албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан борлуулалтаа хийдэг бөгөөд маш нарийн уялдаа холбоотой, чадварлаг агрономичдын баг хэрэглэгчдэдээ зөвлөгөө өгч ажилладаг. OMEX-ийн бүтээгдэхүүнүүд нь сүүлийн үеийн өндөр технологиор бүтээгдсэн, өндөр концентрацитай / агууламжтай/, 100 хувь усанд уусдаг, зарим төрлийн ургамал хамгаалах бодистой хамт хэрэглэж болдогоороо онцлогтой. Шингэн, усанд бүрэн уусдаг учраас ургамалд навчаар дамжуулж бордоо болгон тэжээл өгөх бөгөөд энэ явцыг үр дүнтэй болгох “EBA технологи” хэмээх шинэ технологийн боловсруулах системийг бүтээгдэхүүндээ ашигладаг. OMEX компани ... Цааш унших

OMEX

Итали улсын Merlo компани нь 1964 онд байгуулагдсан, 1200 орчимажиллагсадтай, 220 000 м 2 талбай бүхий үйлдвэрийн байртай. Нийтбүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг дэлхий даяар тархсан 600 гаруйтөлөөлөгчөөрөө дамжуулан борлуулдаг. Merlo компани нь суурин дээрэээргэдэг телехандлер болон гидро хүч дамжуулагчтай телехандлерийнзах зээлд дэлхийд тэргүүлэгч юм. “Гацуурт” ХХК 2014 оноос тускомпаний албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Merlo компанийнтехникүүд нь жолоодоход хялбар, аюулгүй, ажлын бүтээмж өндөр, үйлажиллагааны зардлыг хамгийн бага байлгах боломж зэргийг цогцоорнь шийдэж чадсан бөгөөд газар тариалан, барилга зэрэг үйлдвэрлэлийнбүхий л салбарт ашиглах боломжтой. Цааш унших

MERLO

John Deere /www.deere.com/ нь анх 1837 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ цаг үеэс хойш одоог хүртэл ХАА, газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байсаар байгаа юм. Өдгөө дэлхийн 35 улс оронд 100 гаруйсалбартайгаар үйлдвэрлэл, маркетингийн үйл ажиллагаа явуулдаг, 150 гаруй улс орнонд албан ёсны диллерээ ажиллуулдаг, нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн 70%-ийг дангаараа хангадаг, хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд 4-р багттаг дэлхийн тэргүүлэгч компани юм. Жон Дийр – ийн Чанар болон Үйлдвэрлэлийн Систем нь дэлхий нийтийн түгээмэл үйл ажиллагааны стандартыг хангадаг нь манай үйл ажиллагааны зарчим болон стратеги юм. Жон дийрийн зорилго нь бүтээгдэхүүний онцгой чанар, цаг хугацаанд ... Цааш унших

John Deere

Төмс хүнсний ногооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Герман улсын “Гримми” компани нь төмс хүнсний ногооны чиглэлийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Гримми нь төмсний бүх төрлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд нийт төмсний үйлдвэрлэлд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 70%-ийг дангаараа үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч юм. Гримм үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг дэлхийн 160 гаруй оронд хэрлэглэж байгаа бөгөөд 2006 оноос эхлэн Гацуурт ХХК газар тариалангийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн Монгол улс дахь албан ёсны диллерээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улс хүн амынхаа нийт төмсний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаад орнуудад экспортлох ... Цааш унших

Grimme

Моррис үрлэгчийн дараагийн үе бол Maxim II юм. Эхний Maxim- аас ялгаатай дэвшилттэй зүйл нь илүү оновчтой бие даасан болж өөрчлөгдсөнд оршино. Үр бордоо хоёрын суулгалт нь яг тохируулсан газарт тохирсон хэмжээнд суугдах бөгөөд төв болон жигүүрийн секцүүдэд суулгасан үр, бордоо хөрсөнд суулгаж өгдөг дамжуулан суулгах хоолой шинээр байрлуулан суулгасанаар дээрхи үр дүнд хүрч байгаа юм. Моррис-ын дугуй нь чулуурхаг болон овон товонтой ямар ч төрлийн хөрсөн дээр төвөггүй явах ба үрийг хөрсөнд суулгах хэмжэнд нөлөөлөõгүйгээр ажиллана. Maxim II-т цүүц болон цүүцний ир бүгд паралел байрлагдсан байх бөгөөд үр хоорондоо нийлэх холилдох асуудал үгүй болох ба нэг шугаманд эмх цэгцтэй ... Цааш унших

Morris

Valmont компани нь усалгааны тоног төхөөрөмж,технологийн үйлдвэрлэлээр дэлхийн манлайлагч компани юм. Дэлхийн борлуулалтын сүлжээ Valley брэйнд бүтээгдэхүүн , борлуулалт, үйлчилгээ, чанарыг дэлхйи даяар хүлээн зөвшөөрдөг. Ойролцоогоор 200.000 пивот төв, өнцөг ,шугаман усалгааны төхөөрөмжийн борлуулалтыг хийж, 10 сая гегтар талбайд усалгааны системийг нэвтэрүүлсэн , 400 гаруй төлөөлөн борлуулагч, дилер хувь хүн байгуулгыг дэмжин туслаж ажиллаж байна. Технологийн баталгаа Төрөл бүрийн тэгш , хавтгай , толгод элсэрхэг ,шаварлаг газарт Valley төв пивот , шугаман усалгааны төхөөрөмжийн технологийг баталгаажуулан ,хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж Valley төв пивот , шугаман усалгааны төхөөрөмжийн баталгааг ханган үнэт эх үүсвэр болсон усны хэрэглээ, чанар , хөдөлмөрийн бүтээмж, цахилгаан хэмнэлттэй ... Цааш унших

Valley

Өнөө үеийн фермийн аж ахуйд хамгийн цогц шилдэг шийдэлтэй Westeel-ийн өндөр багтаамжтай нэг дор 100 тн -оос 1000 тн хадгалах хүчин чадалтай будааны сав. Уг шилдэг хийц нь долгиолсон хана хийцтэй бөгөөд энэ нь гадна болон дотор талын хамгаалах тулгуурууд шаардлагагүй бат бөх хийц юм. Бат бөх хийц. Westeel-ийн инженерүүд шилдэг бат бэхийг бий болгохын тулд байгалийн хүнд нөхцөлд ч бат тогтвортой байх тал дээр бүхий л хүч чадал ухаанаа гаргаж урласан болно. G115 нь зэврэлтээс найдвартай хамгаална. Лабораторын туршилтаар батлагдсан G115 цайраар бүрхсэн бүрхүүлтэй. Хялбар угсралт. Westeel-ийн бусад бүтээгдэхүүний адилаар Wide-Corr будааны савыг компьютерийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн процесс явагдсан бөгөөд ... Цааш унших

Westeel

ТАНЫ ХЭРЭГЦЭЭГ ТУРШЛАГААРАА МЭДНЭ. Castrol танд 100 гаруй жилийн туршлага, амжилт, дэвшилтэт технологийн үр ашгийн дүнг санал болгож байна. Дэлхийн 100 гаруй оронд 100.000 гаруй ажилчидтайгаар өндөр бүтээмжийг авчрах, төгс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид тээврийн хэрэгсэл, уул уурхай, хөдөө аж ахуйн хүнд машин механизмийн үйлдвэрлэлийн машиныг тос тосолгооны материалаар олон жилийн туршид хангаж ирсэн туршлагтай. Бид таны бизнес болон үйл ажиллагааг ойлгодог учраас таны хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнийг санал болгодог. Бидний зорилго бол таны тээврийн хэрэгслийг ашигтай байлгаж танд туслах явдал юм. Цааш унших

Castrol

Август фирм. Бидэнтэй ургахад хялбар уриатай ОХУ-ын нэр хүндтэй компаниудын нэг. Август» пүүс ХХН – хог ургамал устгах бэлдмэлийн үйлдвэрлэлээр Орос болон ТУХН-ийн хэмжээнд тэргүүлэгч ОХУ болон ТУХН-ийн орнуудын 46 бүс нутагт худалдааны төлөөлөгчийн газартай (Азербайжан, Молдов гэх мэт) Украин, Казахстан, Беларусь, Бразилид охин компанитай ● Үйлдвэрлэл: - ОХУ, Чуваш, «Вурнарын холимог бэлдмэлийн үйлдвэр» - Беларусь, Минск муж, «Август-Бел» үйлдвэр - Хятад, «Чанчжоу Август Агрокем Компани» ХХК - Латин Америк (Бразили, Венесуэл, Эквадор и Колумби), Зүүн Европ, Ойрхи Дорнод болон Умард Африкиийн орнуудын зах зээлд амжилттай гарсан «Август» пүүс нь олон улсын гурван стандартын гэрчилгээ авсан : - ISO 9001:2000 ... Цааш унших

Август

The HARDI idea started in 1957, when Hartvig Jensen established the company. He was a gardener and needed a quality sprayer. After a few years the company expanded horticulturally and invested in large production facilities outside Copenhagen. The HARDI sprayers were soon retailed not only to Danish, but also European farmers, and the company expanded rapidly. Цааш унших

Hardi

БНСУ-ын DongYang Engineering компанитай хамтран ажиллаж инженерийн чиглэл тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий барилга, байгууламж олныг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд хамгийн сүүлд хүнсний ногоо ангилах савлах цехийн барилгын ажлыг 2016 онд хийж гүйцэтгэсэн. Цааш унших

DongYang Engineering

Итали инженерүүдийн зохион бүтээсэн 25га хүртэлх талбайг услах зөөврийн усалгааны систем нийлүүлэгч Irriland компани. Цааш унших

Irriland

“Гацуурт” ХХК нь хүнсний ногоо хадгалалт, агааржуулалтын цогц шийдлийг Америк улсын IVI компаний инженерүүдийн тусламжтайгаар бүрэн шийдэж чадсан. Энэхүү систем нь интернетэд холбогдсон, шаардлагатай тохиолдолд Америкаас холбогдож тохиргоо хийх боломжтойгоороо давуу талтай. Цааш унших

IVI

“Гацуурт” ХХК-д хүнсний ногоо савалгааны тоног төхөөрөмж нийлүүлж хамтран ажилладаг Цааш унших

Manter

Алхам тутамдаа бүтээгдэхүүний чанараа сайжруулж бизнесс хөгжлийн загварчлалаараа дэлхийд тэргүүлж яваа бас нэгэн компани бол ОХУ-ын Eurochem компани юм. Ургамал хамгаалах бодис, бордоо үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Eurochem компаниас дотоодын хэрэгцээт УХБ бордоогоо авдаг. Цааш унших

Eurochem

Газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дагнан үйлдвэрлэгч европын олон зуун жилийн түүхтэй жижиг компаниудын борлуулалтыг хийж засвар үйлчилгээ, сургалт хариуцан ажилладаг “APH group” компанитай “Гацуурт” ХХК 2016 оноос хамтран ажиллаж байна. Цааш унших

APH Group

Энэтхэг улсын Amaron брэнд нь төрөл бүрийн аккумуляторыг зах зээлд нийлүүлдэг. Цааш унших

Amara Raja

Газар тариалангийн тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэгч Итали улсын АМА брэнд нь энэ чиглэлээр Итали улсад байгуулагдсан хамгийн анхны компани юм. Цааш унших

Ama

ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС нь 1979 онд байгуулагдаж Хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авсан (зөвшөөрлийн дугаар 2702) Хоршоодын эвлэл юм. “ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллага нь “Лимузин” үхрийн үүлдрийн төв “Pole of Lanaud” болон түүний “France Limousin Selection” үржүүлэгчдийн холбооны албан ёсны худалдааны байгууллага бөгөөд “France Limousin Selection” (үржүүлэгчдийн байгууллага), “Herd-Book Limousin” (үүлдрийн удмын бүртгэл баталгаажуулах), Ланаудын “Лимузин” үүлдрийн залуу бухын үндэсний сонгон шалгаруулалтын газар зэрэг олон янзын байгууллагаас тусламж авч, тэдгээрийн ур чадварын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. “ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллага нь “Лимузин” үүлдрийн үхрийн борлуулалтын 85 хувийг хариуцдаг. “ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллагын үйл ажиллагаа нь экспортын зах зээл (үйл ажиллагааны ... Цааш унших

ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС

Gooweol engineering компани анх 2003 оны 03 дугаар сарын 19-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод байгуулагдсан. Бидний эрхэм зорилго бол хэрэглэгчиддээ олон улсын түвшинд өрсөлдөхүйц шинэ үеийн компани байгуулахад оршино. Gooweol engineering компани Солонгос улсаас бэлэн бүтээгдэхүүн экпортод гаргах, мэргэжлийн мэргэшсэн үйлчилгээгээр хангах зэрэгээр дэлхийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийн тодорхой байр суурийг эзэлж байна. Манай компани нь тоноглол болон хоолой, тусгаарлагч дулаалгын хоолой, гэрийн автомат систем, шалны өнгөн хэсэг, барилгын материал, хүнд машин механизм, кран, пүү, цахилгааны утас, хамгаалалтын хувцас зэргийг нийлүүлэн, угсрах үйл ажиллагаа явуулдаг. Gooweol engineering компани нь Монгол улсад мөн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани нь ... Цааш унших

Gooweol engineering

ХХКомпани нь БНСУ-д 1983 оны 10 сарын 18 нд байгуулагдаж Монгол Улсад 2004 оны 05 сарын 25 нд Төлөөлөгчийн Газар нээсэн ба эдүгээ АНУ,Япон,Судан,Чехословак,Энэтхэг, Индонези,Швейцар, Монгол гэх зэрэг дэлхийн 20 гаруй оронд хамтран ажилладаг билээ. Монгол Улсад БНСУ-ын “Донг Янг Инженеринг” ХХК нь “Гацуурт”ХХК-тай Монгол Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийг хамтран байгуулсан ба чанартай мэргэжлийн түвшинд хүрсэн,дэлхийн зах зээлийн жишигт нийцсэн ажил үйлчилгээг олон улсын бизнесийн соёлтойгоор түргэн шуурхай гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэн дэлхийн зах зээлийн хөгжлийн ололттой зүйлсийг шууд хурдтай нэвтрүүлэх улмаар эх орны хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилгыг агуулсанд оршино. ... Цааш унших

Dong Yang engineering

Пинчер Крик Фермийн Төв нь 1986 онд Тони Ваней-гаар байгуулагдсан жижиг гэр бүлийн эзэмшлийн бизнесс юм. Тони, Албертагийн баруун урд хэсэгт байдаг хүмүүст бүх төрлийн фермер болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг боломжийн үнээр нийлүүлэхийг хүсчээ. Одоогоор бид СНХ грүпийн дор дэлхийн хамгийн том фермерийн тоног төхөөрөмж нийлүүлэгч болох Нью Холланд болон Хойд Америкийн хамгийн том авто сэвбэгийн нийлүүлэгч болох НАПА авто сэлбэгүүдийг зардаг. Бид мөн хүнд даацын ачааны машины сэлбэгүүдийг зардаг. Бидний олгодог бас нэгэн үйлчилгээ нь шинэ, хуучин бүх төрлийн төхөөрөмжийг олж өгөх юм. Бид Хойд Америк-аар фермер, барилгын тоног төхөөрөмж, автомашин, хүнд даацын ачааны машинуудын хамгийн ашигтай үнэн дээр хамгийн ... Цааш унших

Pincher creek farm center