Тээвэр ложистик

Авто тээврийн үйлчилгээ

Тээвэр үйлчилгээний Авто бааз нь 2000 онд “Гацуурт” ХХК-ийн харъяа салбар болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 255 авто машин, 113 авто чиргүүл, нийт 368 тээврийн хэрэгслээр “Гацуурт” ХХК-ийн салбар нэгж болон харилцагчдад бүх төрлийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тээвэр үйлчилгээний хэлтэс нь АНУ-ын International IHC, Швед улсын Volvo, Хятад улсын Nord Benz зэрэг үйлдвэрлэгчдийн чирэгч болон өөрөө буулгагч автомашинуудаар тээвэр үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. “Гацуурт” ХХК нь тээврийн үйлчилгээндээ тухайн бараа бүтээгдэхүүний онцлогт тохирсон, зориулалтын чиргүүлүүдийг ашигладгаараа онцлог юм. Тухайлбал газар тариалангийн салбарт үр тариа ачих зориулалтын хөнгөн метал хийцтэй, бат бөх багтаамж сайтай, өөрөө буулгагч чиргүүлүүдийг ашиглаж байгаа нь зардал бууруулж бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай.



Тоног төхөөрөмж

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж
564 нэгж
Уул уурхайн тоног төхөөрөмж
91 нэгж
авто машин, чиргүүл
368 нэгж

Техникийн түрээс


“Гацуурт” ХХК нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн худалдаа, завсар үйлчилгээ,
түрээсийн үйлчилгээг өөрийн салбар нэгж болон бусад иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг. Авто тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.
Утас: 9908-8559

No Түрээсийн төрөл Техникийн тоо /ш/ Нийт
1 Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж Трактор-113, 564 нэгж
Компбайн-28,
Хөдөө аж ахуйн агрегат дүүжин машин-347,
Үр тариа ачигч төхөөрөмж-46
Телехандлер-30
2 Уул уурхайн тоног төхөөрөмж Экскаватор, авто ачигч-35 91 нэгж
Бульдозер-10
Скрин баяжуулах төхөөрөмж-6
Автогрейдер-3
Замын индүү-2
Өөрөө буулгагч автомашин-21
Бусад уул уурхай, зам барилгын техник -14

Засвар үйлчилгээ

“Гацуурт” ХХК-ийн засварын төв нь авто засвар болон ХАА-н хүнд механизмын засварын төв гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон засвар үйлчилгээний төв юм.
Харилцагчид техник тоног төхөөрөмжийн чанараас гадна нийлүүлэгч компаний нэр хүнд, ажлын туршлага, мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц зэрэг олон шалгуурыг харгалзаж, техник тоног төхөөрөмжийг сонгодог. Иймээс бид энэ шаардлагыг хангаж хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх зорилготой. Мөн сэлбэгийн нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд манай агуулахад 8000 гаруй нэр төрлийн сэлбэг хадгалагдаж байгаа нь хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх нэгэн давуу тал болдог. “Гацуурт” ХХК нь Монгол улсын зах зээлд нийт 3 сая ам долларын сэлбэг, 20 орчим сая ам долларын үнэ бүхий 300 гаруй техник тоног төхөөрөмжийг худалдан борлуулаад байна.
Бид хэрэглэгчдэд 24 цагийн дотор сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэгийн нөөц, боловсон хүчний чадавхи, ажлын туршлагатай. Мөн хэрэглэгчдийн техник тоног төхөөрөмжид хүнд эвдрэл гарсан, сэлбэг нь манай нөөцөд байхгүй байгаа тохиолдолд өөрийн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа техникээс туслалцаа үзүүлэх, сэлбэг нийлүүлэгч гадны байгууллагад захиалах зэрэг харилцагчийг дээдэлсэн бодлого баримталдаг.

Засвар үйлчилгээний төв нь:

  • Техникийн үйлчилгээ
  • Хөдөлгүүрийн засвар
  • Агергат засвар
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар
  • Гидрийн системийн засвар
  • Механик цех гэсэн чиглэлээр бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Сэлэнгэ аймгийн төв, Шаамар сум, Баянгол сумдад Монгол орны босоо тэнхлэгийн төв замын дагуу техникийн засвар, амралт үйлчилгээний цогцолборыг байгуулахаар ажиллаж байна. Энэ төвүүд нь ашиглалтанд орсноор улс болон хот хоорондийн бүх төрлийн авто тээврийн машинуудад засвар үйлчилгээ үзүүлэх, дугуй, тос тосолгооны бүтээгдэхүүн бусад хэрэгцээт сэлбэг хэрэгслээр ханган ажиллах, жолооч зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх, амрах нөхцөл бололцоогоор хангах зорилготой.