Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Аялал жуучлал

Нүүр хуудас

Аялал жуучлал

“Гацуурт” ХХК нь 2001 оноос уг 1954 онд байгуулагдаж байсан 3 корпус бүхий амралтын газрыг сэргээн засварлаж, oргoтгoн Монголдоо анх удаа тансаг зочид буудлыг байгуулахаар их бүтээн байгуулалтын ажлаа oрнүүлсэн билээ Уг зочид буудлын барилгыг “Гацуурт” ХХК өөрийн хoрoнгөөр, Канадын Graham & deAraujo компанийн Рена Грахам, Люус Дэражою нарын дотор заслын зураг, архитектур Лоя Лэйланд, Keen engineering компанийн инженер Мэт Улкер, талбайн архитектур Роб Барнс нарын гаргасан зураг, дизайны дагуу Канадын ерoнхий инженер Рэй Тэйлорын удирдлагын дор Хойд Солонгосын инженер, ажилчид , Монгол, Филлипин, Тайланд, Орос, Чех, Шинэ Зелланд, aмнoд Солонгос, Герман, Бельги, Сингапур, Хонг конг, зэрэг 10 гаруй орны 1000-аад барилгачдын ур чадвар, дэлхийн шилдэг техник тоног тoхөөрөмжүүдийг ашиглан Монголдоо анх удаа шилдэг,тансаг дизайн, чанараар гайхагдсан зочид буудлыг барин 2008 оны 6-р сарын 5-нд нээлтээ хийн ашиглалтанд оруулсан. Тус буудал нь жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад дотоодын зочдыг хүлээн авч үйлчилсээр өдгoөө 9 жил болж байна. Тэрэлж Зочид буудал нь нийт 7 төрлийн 52 өрөө, 4 ресторан, 1 хүлээн авалтын танхим, 4 хурлын өрөө, бассейн, бялдаржуулах танхим, Спа гоо сайхан болон хүүхдийн тоглоомийн өөө бүхий цогц үйлчилгээтэй. Нэг дор 60-300 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 5 одтой буудалд байх бүх онцлог шинжийг багтаасан. Тэрэлж Зочид буудлыг хамт олон нь 2008 оноос өдийг хүртэл нийт 49126 зочинд үйлчилсэн байна

Байгуулагдсан
1954 он
Хүлээн авах хүчин чадал
60-300 хүн
Зочин хүлээн авсан
49126зочин

Бидний алсын хараа, бизнесийн төлөвлөгөө

Монголд Олон улсын жишигт нийцсэн зочид буудлын үйлчилгээг үзүүлж, энэхүү үйлчилгээгээ улам сайжруулах, энэ салбартаа олон улсын түвшинд тэргүүлэгч байж улс орноо хoгжүүлэхэд хувь нэмрээ ихээр оруулах нь бидний АЛСЫН ХАРАА юм. Түүнчлэн зочдын хүсэл эрмэлзлэлийг урьдчилан мэдэрч, найрсаг сэтгэгдэл тoрүүлэхүйц үйлчилгээний со ̧лыг дээд зэргээг үзүүлж зочдынхоо сэтгэл ханамжийг ханган хoрoнгo оруулалтаа эргэж нoхoх нь бидний үндсэн зорилго билээ. Харин бид ажилчдын амьдралын баталгааг сайжруулан, хүн бүрийн идэвхи санаачлагыг үнэлэн, ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, бид бүхний амьдралын баталгаа болсон ажлын байрны нөхцлийг дэмжсэнээр Тэрэлж Зочид буудлыг улам хүчирхэг болгох явдал мөн.

Хаяг

Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар, 6-р хороо Жо-ван овооны адагт байрлах Тэрэлж Зочид Буудал

Утас:

Утас: 976-99007206, 99992233

Емайл хаяг

info@tereljhotel.com

Вебсайт

www.tereljhotel.com