Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Хэвлэл Мэдээлэл

Нүүр хуудас

Хэвлэл мэдээлэл

2007 оны 12 сарын 10–ны өдөр Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос Улаанбаатар хотод Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглаглах радио давтамжийн тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанд оролцож 800 сая төгрөгөөр худалдан авснаар Монголын телевизийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж 2008 оны 8 сарын 10 өдөр Монголын анхны HD телевиз болон төрсөн түүхтэй. Бид 2008 оны 11 сарын 26-ны өдөр туршилтын нэвтрүүлгээ эфирт нэвтрүүлж байсан бол албан ёсны нээлтээ 2009 оны 9 сарын 10 өдөр хийж, сүлжээний нэвтрүүлгүүдээ эфиртээ нэвтрүүлсэн. “HD Монгол ТВ” телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дотоод гадаадын бүхий л контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээс гадна дэлхийн томоохон шоу нэвтрүүлгийн форматаар Монгол шоу нэвтрүүлгүүдийг амжилттай бүтээж, Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж байна. Түүнчлэн гадаадын кино студи болон энтертаймент студиудтэй гэрээ байгуулан албан ёсоор хамтарч дэлхийн томоохон шагнал гардуулах ёслол, шоу арга хэмжээг шууд дамжуулдгаараа онцлогтой. Манай телевизийн гадаад харилцаа маш өргөн цар хүрээтэйгээс гадна мэргэжлийн туршлагатай хүний нөөцийн хүчирхэг баг бүрэлдэн ажиллаж байна. “Максима Медиа” ХХК-ийн телевиз үзэгчдийн 2015 оны судалгаагаар Улаанбаатар хотын нийт үзэгчид буюу 1 сая хүний 320 мянган үзэгч хамгийн дээд талдаа нэгэн зэрэг телевизийн сувгийг үздэг тухай мэдээлсэн. “Монгол Телевиз” ХХК-ийн Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлгийг Монгол Улсын нийт хүн амын 71.8 хувь нэгэн зэрэг үзсэнээр телевиз үзэлтийн улсын хэмжээний рекордыг түүхнээ тогтоосон юм.

Байгуулагдсан
2008 он
Эфирт цацсан
2009 он
Авьяаслаг Монголчууд
2016 он

Нэвтрүүлгүүд

АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД
Монгол ТВ Телевиз нь байгуулагдсан цагаасаа эхлэн есoн жилийн турш Монгол түмний үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ̧слолын үйл ажиллагаа Хүчит бoхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морьдын уралдаан зэргийг Тoв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худгаас дуу дүрсний fндө чанартайгаар шууд дамжуулан хүргэсээр ирсэн билээ.
ӨНӨӨ ӨГЛӨӨ НЭВТРҮҮЛЭГ
2012 оны 2 сарын 2-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өглөөний 06:30-09:30 цагийн хооронд шууд хэлбэрээр бэлтгэгддэг. Амтат хоолны жор, эрүүл чийрэг бие бялдрын үндэс иог, загварлаг залуусын шимтэн үзэх дуртай загварын булан, гар доорх материалаар өөрсдөө хийцгээе булан, эрүүл мэндийн зөвлөгөө, хууль эрх зүйн булан гээд таны амьдралын амин чухал асуудал болсон, танд хэрэгтэй мэдээ мэдээллийг бүгдийг багтаахыг эрмэлздэг “Өнөө
НААШАА ЦААШАА
“Here & There” шоу нэвтрүүлэг нь анх 2012 онд хийгдэж эхэлсэн танин мэдэхүй, асуудал дэвшүүлсэн ярилцлагын нэвтрүүлэг юм. Нийгэмд тулгамдаж буй, үзэгч олны мэдэхийг хүссэн бүхий л сэдвийн хүрээнд зочдоо сонгон ярилцдаг билээ.
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ
“Нүүдэл Шийдэл” хэлэлцүүлэг мэтгэлцээн нийгмийн тулгамдсан асуудлуудаар тал бүрийн эх сурвалжуудын санал бодол, аргументийг шүүн хэлэлцдэг телевизийн ярилцлагын нэвтрүүлэг юм.
ОРГИЛ ЦАГ
Төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээгүй, аливаа аж ахуй нэгж байгууллагын захиалгагүйгээр манай Оргил цаг мэдээллийн хөтөлбөр онцлог юм. Бид хөдөлшгүй үнэн бодит баримтанд тулгуурлан мэдээллийн хөтөлбөрөө бэлтгэдэг болно.
АРДЫН БУЙДАН
Таны харах өнцөг? Та аливаа мэдээ мэдээллийг хэрхэн хүлээн авдаг вэ? Тэгвэл манай ардын буйдангийн оролцогчдын сонирхолтой сэтгэгдлүүдийг “Ардын буйдан” нэвтрүүлгээс хүлээн авч үзэх боломжтой.
Бихэн бэ
Голланд улсын “Who am I” буюу “Би хэн бэ” шоу нэвтрүүлгийг “Монгол ТВ” телевиз Ази тивд анх удаа оюуны өмчийн албан ̧сны онцгой эрхтэйгээр бүтээж үзэгчиддээ хүргэсэн. Тодруулбал бид өнөөдрийг хүртэл нийт 300 гаруй дугаарыг бэлтгэсэн.
Ороод Гараач
Амтат хоол, шинэлэг орц, сэргэлэн авхаалжтай оролцогчдыг та “Ороод Гараач” шоу нэвтрүүлгээс хүлээн авч үзэх боломжтой
ТОГ ОГ ТОГ
Монгол телевиз нь бяцхан үзэгчиддээ зориуж есөн жилийн туршид 600 гаруй дугаар бүхий үндэсний хэмжээнд танигдсан “ТОГ ТОГ ТОГ” хүүхдийн нэвтрүүлгийг хүргээд байна. Бөөдий зараа болон түүний найз aдийхoн дэгдээхэй, Зозо, Зизи зөгий, Ноно сармагчин нарт тохиолдсон сонирхолтой адал явдал дүүрэн шинэ цувралууд эхэлсэн. Youtube хуудасанд 4 сая гаруй үзэлттэй “ТОГ ТОГ ТОГ” нэвтрүүлгийн энэ шинэ цуврал нь анимейшн буюу 2 хэмжээст хүүхэлдэйн кино хэлбэрээр хийгдсэнээрээ ихээхэн ялгаатай.

Техник тоног төхөөрөмж

ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ:
Монгол телевиз нь Монголын хамгийн анхны HD телевиз юм. Мөн Монголын телевизүүдээс анх удаа орчин үеийн дэвшилтэт технологи болох нисдэг камер Octocopter-ийг ашиглан дүрс авч эфирт шууд дамжуулан хүргэж байсан бөгөөд одоо хамгийн сүүлийн үеийн загвар болох Phantom4, DJI Inspire 1 Pro гэх мэт нисдэг камеруудыг ашиглаж байна Нийт 16 камер холбох хүчин чадал бүхий ОБ трак явуулын станц нь өөрийн дизель генератортай, шууд дамжуулалт болон бичлэг хийх зориулалттай.


Бидний ололт амжилт


Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт
олон шинэчлэлтийг хийж үргэлж анхдагч байсаар ирлээ.
Монголд хамгийн анх удаа High definition буюу дуу дүрсний өндөр нягтаршилт HD технологийг нэвтрүүлсэн.
Монголд анх удаа 10 кл ватт хүчин чадлын нэвтрүүлэгч станц бүхий цамхаг барьж ашиглалтанд оруулсан.

Монголд анх удаа хальсгүй технологи буюу дата серверийг нэвтрүүлсэн.
Бид гадаад болон дотоод контентоо албан ёсны онцгой эрхтэйгээр нэвтрүүлдэг, оюуны өмчийн тухай хуулийг дээдлэн хэрэгжүүлдэг цорын ганц анхдагч телевиз болж салбарынхныгаа оюуны өмчийн хуулийг дээдлэх их үйлсэд үлгэрлэсэн.
Бид захиалгагүй сэтгүүл-зүйг Монголд нутагшуулж, аль нэг улс төрийн нам эвсэл, бүлэг хүчин, бизнес эрхлэгчдээс хараат бус бие даасан мэдээллийн хөтөлбөртэй.
Олон Улсын стандарт шаардлагад нийцсэн “Мэдээ” болон “Өнөө өглөө” хөтөлбөрийн шинэ студи бүхий Монгол телевизийн 2-р байрыг ашиглалтанд оруулсан. “Өнөө өглөө” хөтөлбөр нь Монголын хамгийн их үзэгчтэй өглөөний хөтөлбөр болж чадсан юм.
Монгол телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин нь “Холливууд репортер” сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн ТВ-ийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр шалгарав.
ОУ-ын томоохон контентууд болох Оскар,Грэмми, Эмми зэрэг шагнал гардуулах ёслолын арга хэмжээг жил бүр албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад шууд дамжуулан хүргэдэг.
Америкийн Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг дэлхийн телевизүүдийн реклам зар сурталчилгааны уралдаанд Монгол телевизийн “Шинэ Айдент”-ууд өвөрмөц өнгө төрхтэй айдентаар шалгарч хүрэл медаль хүртсэн.
“Mongolian Television Forum” –ыг анхлан санаачилж 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
“Үзэгчдээ хүндэлж, хуулиа дээдэлнэ” уриатай Монгол телевиз нь 2015 оны шилдэг телевизээр шалгарсан.
Монголын маркетинг менежментийн холбооноос зохион байгуулсан Гранд Экспо Бизнес фестивалиас Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын Гранпри болон шилдэг шоу нэвтрүүлгийн шагналыг тус тус хүртсэн болно.
Мөн Монгол Телевизийн захирал Ч.Номин нь Дэлхийн хамгийн том контентын сэтгүүл болох Реалскрийн сэтгүүлийн оны шилдэг “Түүчээлэгч” шагналын эзэн болов.
Гүйцэтгэх захирал Ч.Номин нь Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагчаар шалгарав.