Нийгмийн халамж

“ГАЦУУРТ ХҮНС” ХХК МТИҮХОЛБООНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА
“ГАЦУУРТ ХҮНС” ХХК МТИҮХОЛБООНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны “Нарны хүүхдүүд” хүүхдийн баярын арга хэмжээ 2019 оны 06-р сарын 01-ний өдөр Номин Юнайтедын байранд боллоо. Тус арга хэмжээг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа олон байгууллагууд байсан бөгөөд “Гацуурт хүнс” ХХК нь холбооны гишүүн хүүхдүүд болон гишүүдийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан дэмжиж ажиллав. Мөн дэмжигч байгууллагуудын гарын бэлгээс гадна урлагийн тоглол...

2018 оны хандивын мэдээ
2018 оны хандивын мэдээ

"Гацуурт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр өөрийн тарьж ургуулсан хүнсний аюулгүй байдал хангасан төмс, хүнсний ногоог нийгмийн эмзэг бүлэг, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль цэцэрлэгүүд болон нийт ажилтнууддаа хандивлаж хүнсний хэрэгцээг хангадаг билээ.

ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН  МХҮХ-Д ХАНДИВ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МХҮХ-Д ХАНДИВ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

“Гацуурт” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг аливаа хандив тусламж, ивээн тэтгэлэг, сайн дурын үйл ажиллагаа нь ард түмний боловсрол, соёл, шинжлэх ухаанд өгөөжтэй соён гэгээрүүлсэн байхыг чухалчилдаг.  “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гацуурт” ХХК нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд 4,5 тн төмс, 500 л сүү хандивлалаа. Энэхүү нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн с...

VELLO сангаас хүмүүнлэгийн эзэн хэмээн Өргөмжлөл олголоо
VELLO сангаас хүмүүнлэгийн эзэн хэмээн Өргөмжлөл олголоо

"Гацуурт" ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн зүтгэл зүрхээ зориулж байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин хүмүүнлэгийн тусламж тогтмол үзүүлсээр ирсэн. Тэдний нэг нь СХД-ийн Улаан Чулуутын хогны цэг дээр ажиллаж амьдардаг иргэдийн хүүхдүүдийг хүмүүжүүлдэг “Нарны хүүхдүүд" цэцэрлэг юм. Бид "Нарны хүүхдүүд" цэцэрлэгт 2014 оноос хандив, тусламж үзүүлж байгаа бөгөөд "Гацуурт...

Бяцхан Гэр Хүүхдийн Сан
Бяцхан Гэр Хүүхдийн Сан

Бяцхан Гэр Хүүхдийн Сан 2012 оны 9 сард албан ёсоор үүсгэн байгуулагдcан. Бид сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн тоглоомын аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулан “Бяцхан гэр”, “Дөрвөлжин бэлэг” төслүүдийг амжилттай зохион байгуулснаар ажил үйлсийнхээ гарааг эхлүүлсэн. Одоогоор манай сан БГД-ийн Улсын тэргүүний 94-р, СХД-ийн 116-р, Төв аймгийн Баянчандмань сумын Одод цэцэрлэгийн нийт 600 гаруй хүүхдүүдэд "Брикланд" ХХК-тай хамтран ...

Хандивын аян "НАРНЫ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ"
Хандивын аян "НАРНЫ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ"

"Гацуурт" ХХК нь СХД-ийн 24-р хорооны харъяа "НАРНЫ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ" –ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж: 1. 15 ш иж бүрэн компьютер 2. Шинэ ургацын 135 шуудай төмс 3. Нүүр гарын болон ванны алчуур нийт 185 ш 4. Орны цагаан хэрэглэл нийт 102 ш 7. Шкаф, шүүгээ 6ш 8. Ширээ 5ш тус тус хандивлаж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхэд багачуудад Сургуулийн өмнөх боловсрол олгох, тэдний ар гэр, аав ээж, асран хамгаалагчдад туслах зорилгот...

хандивын аян "Монголын хараагүйчүүдийн үндэсний төв"
хандивын аян "Монголын хараагүйчүүдийн үндэсний төв"

“Гацуурт” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын хараагүйчүүдийн холбоонд өөрсдийн тарьж ургуулсан төмс, хүнсний ногооны дээжийг жил бүр өгдөг уламжлалтай. Энэ намрын ургацын дээж болох 138 шуудай төмсийг Хараагүйчүүдийн холбооны удирдлагуудад хүлээлгэн өгөв. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хандивын аян үргэлжилж байна ...
Хандивын аян үргэлжилж байна ...

Гацуурт компани нь ээлжит тусламжийн аяныхаа хүрээнд Буянбат ТББ-н харъяанд байдаг 50-н өрхөд сэтгэлийн дэм болох өөрсдийн тарьж ургуулсан төмс, хүнсний ногооны цуглуулгыг гардуулан өглөө. Уг хандивын үйл ажиллагааг тус компаний хүний нөөцийн менежер Ш. Цэцэгжаргал төлөөлөн ТББ-ын тэргүүн Б. Түнэрэв-д хүлээлгэн өглөө.

ХАНДИВЫН АЯН
ХАНДИВЫН АЯН

Гацуурт” ХХКомпани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Тусламжийн аян 2015”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ аяныхаа хүрээнд 2015 оны 5 сарын 13 ны өдөр Төв аймаг, Батсүмбэр сумын Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн газрын 150 гаруй ахмадуудад 1 сарын нормтой тэнцэх өөрийн компаний төмс, лууван, сонгиныг хандивлахаар албаны хүмүүст хүлээлгэн өглөө. Тус төвийн нийт ахмадууддаа эрүүл энх, ...

Нийгмийн халамж
Нийгмийн халамж

“Гацуурт” ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн сэтгэл зүтгэлээ зориулж байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллага, эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин хүмүүнлэгийн тусламж тогтмол үзүүлсээр ирсэн. Манай хамт олон нь Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, “Ган тулгуур холбоо” ТББ, Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Хүслийн ордон” тусгай цэцэрлэг, “Манай гэр бүл”, СХД-ийн...