Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Merlo

2016.11.09 Хамтрагч байгууллагууд Уншсан тоо: 251


Merlo групп нь 1964 онд байгуулагдсан, 1200 орчим ажиллагсадтай, 220,000 м2 талбай бүхий үйлдвэрийн байртай. Нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь дэлхий даяар тархсан 600 гаруй дилерээр нь дамжин бусад улс орнуудад борлуулагддаг.Merlo групп нь суурин дээрээ эргэдэг телехандлер болон гидро хүч дамжуулагчтай телехандлерийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч юм.

Гацуурт компани нь 2014 оноос Merlo группийн албан ёсны дилерээр ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын нөхцөлд хамгийн өргөн ашиглагдаж болох техникүүдийг хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

Merlo-ийн техникүүд нь жолоодоход хялбар, аюулгүй, ажлын бүтээмж өндөр, үйл ажиллагааны зардлыг хамгийн бага байлгах боломж зэргийг цогцоор нь шийдэж чадсан онцгой технoлoги бүхиймашинууд бөгөөд газар тариалан, барилга зэрэг үйлдвэрлэлийн бүхий л салбарт ашиглах боломжтой юм.

• Аюулгүй ажиллагаа: Merlo CDC систем (динамик ачаалал хянагч)
• Ажлын бүтээмж: Ардаа гидро холболт, 3 тулгуурт холбоос, хүч дамжуулах голтой тул тракторыг бүрэн орлож ажиллана.
• Эко систем: Түлшний зарцуулалтыг 30% хүртэл бууруулдаг.
• Тав тух: Зөвхөн Merlo л танд хамгийн өргөн хэмжээтэй кабин болон кабин нь амортизатортай байх боломжыг санал болгож байна.