Gooweol engineering

Gooweol engineering компани анх 2003 оны 03 дугаар сарын 19-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод байгуулагдсан. Бидний эрхэм зорилго бол хэрэглэгчиддээ олон улсын түвшинд өрсөлдөхүйц шинэ үеийн компани байгуулахад оршино. Gooweol engineering компани Солонгос улсаас бэлэн бүтээгдэхүүн экпортод гаргах, мэргэжлийн мэргэшсэн үйлчилгээгээр хангах зэрэгээр дэлхийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийн тодорхой байр суурийг эзэлж байна. Манай компани нь тоноглол болон хоолой, тусгаарлагч дулаалгын хоолой, гэрийн автомат систем, шалны өнгөн хэсэг, барилгын материал, хүнд машин механизм, кран, пүү, цахилгааны утас, хамгаалалтын хувцас зэргийг нийлүүлэн, угсрах үйл ажиллагаа явуулдаг.

Gooweol engineering компани нь Монгол улсад мөн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани нь Монголын томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд MCS, Бороо гоулд, Оюу толгой болон Гацуурт ХХК-тай хамтран ажиллаж ирсэн.