KUHN


Joseph Kuhn 1828 онд Kuhn компаныг үүсгэн байгуулсан бөгөөд Франц улсын нэгэн жижигхэн тосгонд дарханы газар нээн ажиллуулсан нь одоогийн амжилтын эхлэл билээ. Тэрээр 2000 оноос эхлэн олон улс дахь үйл ажиллагаа өргөжүүлэн Америкийн номер 1 холигч, бордоо цацагч техник үйлдвэрлэгч KNIGHT компани, Голландийн ороогч, преслэгчийн GELDROP, Францын BLANCHARD зэрэг компануудыг өөртөө нэгтгэжээ. Ингэснээр 2012 он гэхэд нийт эргэлтийн хөрөнгө нь 1 тэрбум евро хүрсэн байна. Өдгөө 2000 гаруй зохиогчийн эрхийг эзэмшиж, Франц, Голланд, Америк, Бразил, Аргентин зэрэг улсуудад тоног төхөөрөмжөө үйлдвэрлэдэг. Дэлхийн 100 гаруй улсад 4500 гаруй ажиллагсадтай. Борлуулалтын үйл ажиллагаагаа албан ёсны төлөөлөгчөөр дамжуулан явуулдаг ба чанар, үйлдвэрлэлийн систем нь дэлхийн стандартыг хангадаг. Kuhn групп нь өөрийн 180 жилийн туршлагадаа тулгуурлан хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, чанар, урт хугацааны эдэлгээ, өндөр бүтээмжтэй дэлхийн ХАА, газар тариалангийн шилдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн амжилттай ажиллаж байна. http://kuhn.com