Өндөр хүчин чадал бүхий үр цэвэрлэх үйлдвэр ашиглалтанд орлоо

Дани улсын SKIOLD DAAS компанийн хамгийн сүүлийн үеийн технологиор зохион бүтээгдсэн, 1 цагт 28 тн хүртэлх үр тариа цэвэрлэх, ариутгах, ангилах хүчин чадалтай үйлдвэр монголд анх удаа ашиглалтанд орлоо. Манай компанийн 22 ажилтан Damas компанийн мэргэжилтнүүдийн хамтаар 1 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах ГТМАА-н төв салбартаа үр цэвэрлэх үйлдвэрийг амжилттай угсарч дуусгалаа. Тус үйлдвэрийг манай компани өөрсдийн үйлдвэрлэлийн онцлог, үйл ажиллагаандаа тохируулан SKIOLD DAMAS компанид захиалгаар хийлгэсэн бөгөөд мэргэжилтнүүдийг нь урьж угсралт, ажиллагааны зааврын талаар сургалт зөвлөгөө авч байна.

Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор богино хугацаанд их хэмжээний үр тариаг цэвэрлэх, хүн цагийг хэмнэх, үрийн чанар сайжрах зэрэг олон давуу талтай юм.

2018 онд манай компани дотооддоо болон улсдаа бүтээн байгуулсан том ажлын нэг нь SKIOLD DAMAS компанийн үр цэвэрлэх үйлдвэр юм.