Pincher creek farm center

Пинчер Крик Фермийн Төв нь 1986 онд Тони Ваней-гаар байгуулагдсан жижиг гэр бүлийн эзэмшлийн бизнесс юм. Тони, Албертагийн баруун урд хэсэгт байдаг хүмүүст бүх төрлийн фермер болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг боломжийн үнээр нийлүүлэхийг хүсчээ. Одоогоор бид СНХ грүпийн дор дэлхийн хамгийн том фермерийн тоног төхөөрөмж нийлүүлэгч болох Нью Холланд болон Хойд Америкийн хамгийн том авто сэвбэгийн нийлүүлэгч болох НАПА авто сэлбэгүүдийг зардаг. Бид мөн хүнд даацын ачааны машины сэлбэгүүдийг зардаг.

Бидний олгодог бас нэгэн үйлчилгээ нь шинэ, хуучин бүх төрлийн төхөөрөмжийг олж өгөх юм. Бид Хойд Америк-аар фермер, барилгын тоног төхөөрөмж, автомашин, хүнд даацын ачааны машинуудын хамгийн ашигтай үнэн дээр хамгийн сайн чанарыг харж олж болох хамгийн ашигтай наймааг хайдаг. Бид Монголын нөхцлүүдийг мэдэх учраас Монголын хөрс, фермийн зарчмуудад тохирох төхөөрөмжүүдийг явуулахыг хичээдэг. Манай Албертагийн нөхцөл Монголынхтой төстэй учир иймэрхүү төхөөрөмжүүд бидэнд бэлэн байдаг. Энд таарах ихэнх зүйлс Монголд таардаг. Бид задлаад дэлхийн хаана ч хүргэхэд бэлэн болгон контэйрт хийдэг. Техникчид маань тоног төхөөөмжид гарсан ямар нэгэн асуудлыг оношлоод засах юмуу шинэ сэлбэг олгоно. Бид задлах үедээ бүх хэсгүүдийн тэмдэглэгдсэн эсэх дээр анхаарч, буцааж угсрахад амар байдлаар салгахыг хичээдэг. Мөн бид савны зайг бүрэн дүүрэн ашиглагдахаар багцалдагаараа бахархдаг. Бид бас эхний улирлыг давахад тус болох бага хэмжээний засварын сэлбэгүүдийг санал болгодог билээ.

Бидний Ази дахь хүч бол Гацуурт ХХК юм. Гацуурт компанид бүх төрлийн хөдөө аж ахуй, барилга байгууламж, хүнд даацын ачааны машины тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн, угсарч, ажиллуулж, засвар үйлчилгээ хийх зэрэг бүх талын зүйлс дээр мэдлэгтэй хүмүүс байдаг. Бид Гацуурт компанитай сүүлийн 8 жил холбоотой ажиллах сайхан боломж гарч бараг 200 гаруй контэйнэрийг Монголрүү илгээсэн билээ. Тэд Дарханд бүх талын үйлчилгээ үзүүлэх хөдөө аж ахуйн төв барьж байгаа бөгөөд бид энэ төвөөр дамжуулан Монголын фермерийн үйл ажиллагаанд үйлчлэхэд нь хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

Миний нэрийг Брюс Кинг гэдэг. Би Пинчер Крик Фермийн Төвийн ерөнхий менежер. Би Монголд хэд хэдэн удаа зочилж байсан ба энэ орон, ард түмнийг гүнээ хүндэлж явдаг. Ноён Чинбат захирал Гацуурт компанийг Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэргүүлэх нийлүүлэгч компани болгосноос хойш Монголын хөдөө аж ахуйд гарсан том том өөрчлөлтүүдэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа сэтгэл хангалуун явдаг.