Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Уул уурхай

Нүүр хуудас

УУЛ УУРХАЙ

“Гацуурт” ХХК нь 1998 оноос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын анхны шороон ордыг олборлох, ашиглах, нөхөн сэргээх шинэлэг техник технологийг нэвтрүүлсэн мэргэжлийн компаний нэг юм.2002 оноос геологи, уул уурхайн салбартаа техник, технологийн шинэчлэл хийж, 2003 оноос эхлэн Шинэ Зеланд улсын зэрэг олборлолтын төхөөрөмж /скрин-80,120/-ийг үйлдвэрлэлдээ ашигласан. Энэ нь Монгол улсад анхны байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж, зардлыг хэмнэх, бүтээмжийг дээшлүүлэх, металл авалтыг нэмэгдүүлэх, хаягдалгүй ашиглах, угаалгын технологийг боловсронгуй болгох, техникийн нөхөн сэргээлтийг олборлолтын явцад хамт хийдэг ихээхэн үр дүнтэй технологи юм. Шинэ техник технологийг ашигласны үр дүнд үйлдвэрлэлийн явцад карьерт дотоод овоолгыг 100% хийснээр нөхөн сэргээлтийг шууд үргэлжлүүлэн хийх боломжтой болсон.2006 оны 09-р сарын 07-09-ний хооронд “Гацуурт” ХХК- ийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт байршилтай Зүүн Сөдөтийн уурхайд техникийн болон биологийн нөхөн сэргэлтийн талаар улсын хэмжээний үзүүлэх сургалт, семинарыг анх удаа зохион байгуулж, Монголын анхны нөхөн сэргээлт хийсэн No1 гэрчилгээг гардан авсан. Энэхүү сургалт, семинарт МХЕГ, БОЯ, АМХЭГ-ийн төлөөлөгчид, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 300 гаруй зочид төлөөлөгч нар оролцсон. Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад жил бүр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг олборлолт явуулсан газартаа хийж, чацаргана, хайлс, улиас, харгана, гүйлс зэрэг төрөл бүрийн модлог ургамлуудыг тарьж ургуулан байгалийн унаган төрхийг эргүүлэн сэргээсэн. Тус компаний харьяа Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Бургастай, Зүүн Сөдөт, уурхайн ашиглалтын талбайн байгалийн унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх зорилгоор мод үржүүлгийн плантац байгуулж, биологийн нөхөн сэргээлтэд ашигласан нь тухайн бүс нутгийн онцлогт таарсан, байгалийн унаган төрхөд ойртсон үр дүнтэй нөхөн сэргээлт болсон. Тус талбайн Байгаль хамгаалах болон техник, биологийн нөхөн сэргээлтийн ажилд нийт 11,2 тэрбум төгрөг зарцуулагдсан.

Үйл ажиллагаагаа
1998 OH
Технологи шинэчлэл
2002 OH