"Гацуурт" ХХК & Techking Tires Limited компанийн албан ёсны диллер болох гараагаа амжилттай эхлүүлэв

Хүнд даацын автомашины болон уул уурхайн техникийн дугуй үйлдвэрлэлийн шилдэг компани нэг Хятад улсын Techking Tires Limited компанийн төлөөлөгчид “Гацуурт” ХХК-ийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Techking Tires Limited компанийн төлөөлөгчид 2018 оны 04-р сарын 01-ээс 10-ны өдрүүдэд “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өөрсдийн үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний танилцуулга хийсний үр дүнд цаашид манай 2 компани хамтран ажиллахаар боллоо.

Тус уулзалтаар “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат, Техник хариуцсан дэд захирал Ц.Батбуян, Гадаад харилцааны ажилтан Б.Цэнгэл, Д.Амгаланбаатар, Д.Батсайхан нар оролцож хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүлэв.

Techking Tires Limited компаний EffiPlus брэндийг хариуцсан төлөөлөгч Robert Lu дугуй борлуулах маркетингийн төлөвлөгөө, дугуй борлуулах аргачлал, дугуйн хэрэглээний талаарх зөвлөлгөө, хүнд даацын авто тээврийн машины дугуйны талаарх хураангуйлсан сургалт зохион байгуулсан. Мөн Tyrone Wang төлөөлөгч Techking Tires Limited компанийн танилцуулга, олон улсын болон хамтын ажиллагааны гэрээний талаар уулзалтыг тус тус зохион байгуулав.

Эдгээр сургалт, хамтын ажиллагаа, хэлэлцээрийн үр дүнд манай компани Techking Tires Limited компанийн албан ёсны диллер болох гараагаа амжилттай эхлүүлж “Оюутолгой” ХХК-ийн хэрэглээний нийт дугуйг нийлүүлэхээр боллоо.