Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Бизнесийн салбарууд

Газар тариалангийн салбарт ашиглаж буй технологиуд

“Гацуурт” ХХК нь газар тариалангийн салбартаа баримтлах гол зорилго нь хөрсний үржил шимийг сайжруулах, 1 га талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэхэд оршино. Иймд хөрсийг хөндөхөөс 100% татгалзаж, ТЭГ ЭЛДЭНШҮҮЛЭЛТ –ийн технологийг нэвтрүүлж, хөрсний чийгийн алдагдал болон элэгдлийг багасгах, хөрсний үржил шим, тарималын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор жил болгон бордоотой болон тэжээлийн тарималтай тариалах бодлого боловсруулж ажиллаж байна. Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги нь эдэлбэр газрын үржил шимийг сайжруулахад чиглэгдсэн эдийн засгийн үр ашигтай, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалсан эрчимжүүлэх чиглэлээр тариаланг эрхлэхэд оршино Талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар ургацын хэмжээг нэмэгдүүлэх биш харин хамгийн үржил шим сайтай, хамгийн өндөр ургац авна гэсэн ...