Хадгалалт, агуулах

Хадгалалт, агуулах

"Гацуурт” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалтын нэг бол агуулахуудыг шинээр ашиглалтанд оруулсан явдал юм. Одоогийн байдлаар үр тариа, хүнсний ногоо, хүнсний ногооны болон махны хөргөлттэй агуулах, шатахууны агуулах, бараа материалын болон автомашин техник, тоног төхөөрөмжийн агуулахуудыг ашиглаж байна.

Үр тарианы агуулах

Канад улсын Westeel брэндийн бүрэн автомат ачиж буулгах систем бүхий үр тарианы босоо агуулахуудыг өөрийн газар тариалан, мал аж ахуйн салбарууддаа суурилуулсан бөгөөд тус агуулах нь хадгалж байгаа будааны чийгийг бүрэн хянах боломжтой, гадны хортон мэрэгчид, бусад хогт хольцоос бүрэн хамгаалсан байдаг. Үр тарианы агуулах нь “Гацуурт” ХХК-ийн ГТМАА-ын 12 салбар байршилд 300 тонн - 2000 тонн хүртэл үр тариа хадгалах хүчин чадалтай 186 агуулах ашиглаж байгаа бөгөөд нийт 174 мянган тонн багтаамжтай.


Байгуулагдсан он

300 тонн - 2000 тонн багтаамжтай
186 агуулах
Нийт багтаамж
174000 тонн

Агуулахын төрлүүд

Үр тариа хадгалах агуулах
Канадын WESTEEL компанийн үр тариа хадгалах агуулахыг ашиглалтанд бүрэн оруулав. 73,1 мянган тонн үр тариа хадгалах хүчин чадалтай бөгөөд цагт 100 тонн үр тариа ачих буулгах хүчин чадалтай автомат системээр тоноглогдсон.

Хүнсний ногооны агуулах
“Гацуурт” ХХК нь БНСУ-ын “Dong Yang Engineering” компаний угсарсан АНУ-ын IVI брэндийн хөргөлт, халаалт, агааржуулалтын системээр тоноглогдсон хүнсний ногоо хадгалах агуулахуудыг Улаанбаатар хот болон газар тариалангийн салбартаа ашиглаж байна. • 20х50 хэмжээтэй тус бүр 2300 тн багтаамжтай 10 агуулах • Автомат хргөлтийн системтэй 2000 тн-ын 10 өрөө бүхий агуулах Тус агуулахууд нь агаарын чийгшил, температур болон бусад үзүүлэлтүүдийг автоматаар тохируулдаг. Төмс, лууван, сонгино зэргийг хадгалах горимын дагуу зориулалтын агуулахад хадгалж ард иргэдийг эрүүл хүнсээр хангаж байна. Хөргөлт, халаалт, агааржуулалтын системээр тоноглогдсон хүнсний ногоо хадгалах агуулах
Шатахууны агуулах
Энэ бүх бүтээн байгуулалтын хэрэгцээг тасралтгүй явуулахын тулд өөрийн гэсэн шатахууны нөөцийг бий болгох зорилгоор салбар нэгжүүддээ дотоодын хэрэгцээг хангах зориулалттай шатахууны агуулахтай болох ажлыг эхлүүлсэн. Одоогоор 10 орчим байршилд нийт 7000 тн багтаамж бүхий 36 ш шатахуун хадгалах агуулах савыг өөрсдийн дотоод хэрэгцээнд ашиглаж байна.
Бараа материал хадгалах агуулах
Бараа материал хадгалах агуулах нь 4 блокоос бүрдсэн нийт 11524 м.кв багтаамжтай Улаанбаатар хотын баруун хэсэгт байрладаг.
МАХНЫ АГУУЛАХ
Улаанбаатар хотод “Хүнс трейд” ХХК дээр 1000 тн багтаамжтай бүрэн автомат хөргөлтийн систем бүхий агуулахыг ашиглаж байна.
Автомашин, техник, тоног төхөөрөмжийн агуулах, граж
Авто граж, сэлбэгийн агуулах, засварын төвүүд нь Улаанбаатар хотоос гадна Дархан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах “Гацуурт” ХХК-ийн газар тариалан МАА- н төв байрлах Сайхан толгой салбарт байрладаг бөгөөд нийт 15000 м 2 багтаамжтай