Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Бидний тухай

Томч намтар

1990 оны эхээр улсын шилдэг гурван компаний нэг “Гурван гол” геологи хайгуулын компани Сэлэнгэ аймгийн Мандал сум Гацууртын аманд алтны шороон ордыг олсноор тус газрын нэрээр нэрлэж, “Гацуурт” охин компаниа байгуулсан түүхтэй.

1998 он 7-р сараас “Гацуурт” ХХК бие даан, нэг гишүүнтэйгээр геологи, уул уурхайн чигэлээр ажиллаж Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад алтны шороон орд олборлож, улмаар өсөн дэвжиж, үндэсний мэргэжлийн шилдэг компаниудын нэг болж салбартаа техник, технологийн шинэчлэлийг эхлүүлж, нөхөн сэргээлт хийсэн анхны компаниар шалгарсан билээ. Одоо алтны шороон ордны 1 лиценз, хайрганы 2 лиценз, хүрэн нүүрсний 1 лиценз зэргийг эзэмшдэг болно.

Одоогийн байдлаар тус компани нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг, 1000 гаруй ажилтнуудтай, нэр хүндтэй томоохон компани болтлоо өргөжин хөгжжээ.

Өвөг дээдэс минь бидний төлөө хөдөлмөрлөж байсан
Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой...

Түүхэн замнал