Бид Гацууртынхан

Tаньд Монгол хүнийг эрүүл хүнсээр хангах ариун үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах, хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг, эрч хүчтэй эвсэг, найрсаг чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах боломжийг санал болгож байна. Танд амжилт хүсье.

Та гацуурт компанид ажилласнаар


  • Салбартаа тэргүүлэгч,  нэр хүнд бүхий компанийн ажилтан болж, мэргэжлийн мэдлэг, туршлагыг хуримтлуулах боломж
  • Ая тухтай ажлын орчин, цэвэр, тухтай оффис, хөдөлмөрч  хамт олонтой мөр зэрэгцэн ажиллах боломж
  • Сургалтын үр дүнтэй тусгай хөтөлбөр санал болгож, суралцах боломж
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээний боломж
  • Өргөн цар хүрээтэй компанид өсөн дэвших, хөрвөн ажиллах, албан тушаал ахих боломж

Хөнгөлөлт урамшуулал, хангамж


Хөнгөлөлт

Үнэ төлбөргүй өдрийн хоол, цай /Өөрийн эрүүл мах, сүү, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүнээрээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангагдана./

Ажилтан ирж, буцахдаа компанийн унаагаар үйлчилнэ / Чиглэлийн дагуу ажилдаа ирэх, буцахдаа компанийн унаагаар үйлчлүүлнэ./

Гадуур ажиллах үед албан ажлын хүрээнд унаагаар үйлчлүүлэх

Гар утасны хөнгөлөлт /тухайн албан тушаалаас хамааран хөнгөлөлтийг эдэлнэ

Компанийн бусад салбар нэгж, компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах

Хадгаламж

Ажилтан сар бүр цалингаасаа  тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэх боломжтой.

Даатгал

Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

Тэтгэмж тусламж

Компанийн дотоод журмын дагуу ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, шинэ хүүхэдтэй болсон, ар гэрийн гачигдал... гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Шагнал урамшуулал

Жил бүр компанийн хэмжээнд амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээ үнэлж өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч, хөдөлмөрч  ажилтнуудаа шалгаруулан мөнгөн шагнал,  “Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр шагнаж урамшуулдаг. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжиж ажилладаг.

Орон сууц, цалингийн зээл

Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан харилцагч банкнаас цалингийн зээлийг авах боломжтой

Эрүүл мэнд

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ нь ажилтны одоогийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхөөс гадна ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх, хамгаалах зорилготой.

Спорт

Ажилтнуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв зохистой  өнгөрүүлэх зорилгоор  компанийн спорт заалд үнэ төлбөргүй хичээллэх эрхээр хангадаг