Бид анхдагч

Уул уурхайн салбарт
Уул уурхайн салбарт

2002 онд Шороон ордны ашиглалтын явцдаа нөхөн сэргээлтээ хийж, агуулга нөөц багатай ордуудыг ашиглах Шинэ Зеландын зөөврийн төхөөрөмжийг уул уурхайн салбат анх удаа нэвтрүүлсэн.

2006
2006

2006 онд Нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны компани болсон. Уул уурхайн салбарт техник болон биологийн нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөд нь буцаан оруулж болдогыг харуулж жишиг тогтоосон.

Газар тариалангийн салбарт
Газар тариалангийн салбарт

Газар тариалангийн салбарт техник технологийн дэвшлийг авчирсан. Том оврын 3-400 морины хүчин чадалтай Jhone Deere трактор, 12-21 м өргөн явцтай хийн даралтат Моррис үрлэгчийг анх удаа ашигласнаар ажлын бүтээмж өссөн.

2003-2018
2003-2018

"Тэг элдэншүүлэг”-ийн технологийг салбартаа нэвтрүүлсэн нь Монголын газар тариалангийн салбарыг шат ахиулсан явдал болсон.

2003
2003

2003 онд Азидаа хамгийн томд тооцогдох АНУ-ын Valmont брэндийн усалгааны системийн суурилуулав. Энэ нь Монголд шинэ төрлийн усалгааны төхөөрөмж нэвтрэх суурь болсон.

2018 ҮЦҮ
2018 ҮЦҮ

2018 онд Дани улсын Skiold брэндийн бүрэн автомат “Үр цэвэрлэх үйлдвэр”-ийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь цагт 90 тн үрийн буудайг цэвэрлэж ариутгах хүчин чадалтай.

Хүнс үйлдвэрлэлийн салбарт
Хүнс үйлдвэрлэлийн салбарт

2008 оноос БНСУ-ын “Dong Yang Engineering” компанийн  бүрэн автомат 2000 тн-ын 10 өрөө бүхий хүнсний ногоо хадгалах агуулахууд ашиглалтанд оруулсан нь эрүүл чанартай хүнсний ногоо хэрэглэх эхлэл тавигдсан.

2010
2010

2010 онд мах бэлтгэх, боловсруулах бүрэн автомат анхны үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Тус үйлдвэр нь БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мах загсаах, сэврээх зориулалттай.

2013
2013

2013 онд АНУ-ын IVI брэндийн хөргөлт, халаалт, агааржуулалтын систем бүхий 16100 тн-ын багтаамжтай  хүнсний ногоо хадгалах 10 агуулахууд ашиглалтанд оруулсан.

2015
2015

2015 онд Үрийн чанар хорио цээрийн лаборатори, 2016 онд  Хөрсний шинжилгээний лаборатори, 2018 онд Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг байгуулж, Монголын хүнсний аюулгүй байдалд томоохон дэвшил авчирсан.