Бид анхдагч

Мал аж ахуйн салбарт
Мал аж ахуйн салбарт

2011 онд Франц улсаас махны чиглэлийн Лимузин (Limousin), мах-сүүний чиглэлийн Монтбелиард (Montbéliard), махны чиглэлийн Ангус (Angus), сүүний  Холштейн (Holsteins) үүлдрийн үхрийг онгоцоор авчрав. Монголын МАА-н салбарын ҮРЖИЛ СЕЛЕКЦИД томоохон шинэчлэлт болсон.

2018
2018

Дэлхийн томоохон биотехнологийн байгууллага болох Франц улсын  IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Малын үржил селекцийн төвийг 2018 онд ашиглалтанд оруулав.

Хэвлэл мэдээллийн салбарт
Хэвлэл мэдээллийн салбарт

2009 онд монголын анхны HD форматын телевизийг байгуулж нээлтээ хийв. Монгол ТВ нь Монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр дотоод, гадаадын контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэж байна.

2015
2015

2015-2016 онд Монгол ТВ нь  Дэлхийн томоохон шоу нэвтрүүлэг болох “Авьяаслаг Монголчууд” шоуг амжилттай  зохион байгуулав.

2017 он
2017 он

“Монгол ТВ HD” дэлхийн хэмжээний The Voice шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, Монголын телевизийн стандартад шинэчлэл хийж, жишиг тогтоон ажиллаж байна.

2019
2019

Монгол ТВ 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг нутагшуулсан контент”, “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацад шалгарлаа.