Бяцхан Гэр Хүүхдийн Сан

Бяцхан Гэр Хүүхдийн Сан 2012 оны 9 сард албан ёсоор үүсгэн байгуулагдcан. Бид сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн тоглоомын аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулан “Бяцхан гэр”, “Дөрвөлжин бэлэг” төслүүдийг амжилттай зохион байгуулснаар ажил үйлсийнхээ гарааг эхлүүлсэн.

Одоогоор манай сан БГД-ийн Улсын тэргүүний 94-р, СХД-ийн 116-р, Төв аймгийн Баянчандмань сумын Одод цэцэрлэгийн нийт 600 гаруй хүүхдүүдэд "Брикланд" ХХК-тай хамтран лего тоглоомыг бэлэглэсэн ба ерөнхий боловсролын 25 р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй хүүхдэд санхүү, эд материал болон чин сэтгэлийн урам зориг өгөн тусалж байна. Бид олон хүмүүнлэгийн ажил хийж, хэн нэгэнд өгч тусалснаар ирж болох тэр баяр хөөрийг, хэн нэгнээс тусламж дэмжлэг авснаар амьдралд нь ирж болох гайхамшигт өөрчлөлтүүдийг эрэлхийлэн ажиллаж байна.

“Бяцхан гэр” хүүхдийн сангийн хаяг: УБ хот, СБД, 1-р хороо, Алтайн оффис, 8-р давхар 802 тоот
Утас: 99994260, Имэйл: tsolmon@littleger.mn, tsolmonbtb@gmail.com

Гүйцэтгэх захирал: Б.Цолмон