ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАНДИВ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

"Гацуурт" ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг аливаа хандив тусламж, ивээн тэтгэлэг, сайн дурын үйл ажиллагаа нь ард түмний боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаанд өгөөжтэй соён гэгээрүүлсэн байхыг чухалчилдаг.

"Гацуурт" ХХК нь жил бүрийн "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран ажилладаг.

2021 оны байдлаар манай улсад 16000 орчим хараагүй иргэн байна гэсэн судалгаа байгаа бөгөөд Дэлхийн цагаан таягтны өдрөөр хараагүй иргэд нэгдэж өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэдэг байна.

Энэ жилийн хувьд "Гацуурт" ХХК нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Д.Ганбат-ын хамтаар тус холбооны 150 өрхөд 6 тн гаруй шинэ ургацын төмс, хүнсний ногоо хандивлах үйл ажиллагааг 2021 оны 10-р сарын 19-ний өдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны байранд амжилттай зохион байгууллаа.