“ГАЦУУРТ ХҮНС” ХХК МТИҮХОЛБООНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны “Нарны хүүхдүүд” хүүхдийн баярын арга хэмжээ 2019 оны 06-р сарын 01-ний өдөр Номин Юнайтедын байранд боллоо.

Тус арга хэмжээг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа олон байгууллагууд байсан бөгөөд “Гацуурт хүнс” ХХК нь холбооны гишүүн хүүхдүүд болон гишүүдийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан дэмжиж ажиллав.

Мөн дэмжигч байгууллагуудын гарын бэлгээс гадна урлагийн тоглолт, алиалагчийн үзүүлбэр, тэмцээн уралдаан, авъяаслаг хүүхдүүдийн үзүүлбэрүүд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын баяр дээр нь баяр нэмсэн арга хэмжээ байлаа.

“Гацуурт хүнс” ХХК нь тус холбооны үйл ажиллагааг 2016 оноос хойш дэмжин ажиллаж байгаа бөгөөд хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн хандивлах, арга хэмжээг дэмжин ажиллах зэргээр хамтран ажиллаж байна.