Ластик

Гербицид

Ластик®100

Ластик® экстра

ҮЕТЭН ХОГ УРГАМЛЫГ ТАЛБАЙГААС АРЧИН ХАЯ

Ластик® -Ластик® 100 ба Ластик® экстра гэсэн бүртгэлтэй барааны тэмдэгтэй “Август” компанийн бэлдмэлүүд нь үр тарианы тариалан дахь нэг наст үетэн хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан сонгомол үйлчилгээтэй гербицид юм.

Бэлдмэлийн давуу тал:

§

Нэг наст үетэн хог ургамлыг тарималын тариаланд 100% үр дүнтэй хянана

§

Таримал ургамлын хөгжлийн бутлалтаас гол хатгалт хүртэлх хугацаанд хэрэглэх бүрэн боломжтой

§

Хор саармагжуулагч бодис агуулсан тул тарималыг стресст оруулдаггүй

§

Хос үрийн талт хог ургамлуудын эсрэг бусад гербицидүүдтэй хольж хэрэглэх бүрэн боломжтой

Гербицидүүд нь бог будаа , тарианы хар будаа, ногоон хоног будаа, хээрийн нарийн өвс, өлөнгө, үнэгэн сүүл, биелэг өвс /төрлүүд/, зэрэг нэг наст үетэн хог ургамлуудыг маш сайн устгадаг. Бэлдмэлүүд үйлчлэгч бодис феноксапроп-П-этил нь 2-пропион /4-арилоксифенокси/ хүчлүүдээс үүсэлтэй бодисуудын химийн ангилалд хамаарах бөгөөд системийн үйлчилгээтэй гербицид юм.

Ластик® 100 ба Ластик® экстра бэлдмэл нь хог ургамлын навчны гадаргуугаар шимэгдэн орж өсөлтийн цэгүүдэд хуримтлагдан ногоон массын өсөлтийг зогсоож үхэлд хүргэдэг. Үйлчлэгч бэлдмэл нь хурдан усжиж феноксапропын чөлөөт хүчил үүсгэдэг ба тэр нь меристемийн эдүүд дэх тослог хүчлүүдийн био нийлэгшлийг сааруулдаг. Үүний үр дүнд өсөлтийн цэгүүдэд эд эсийн мембран үүсэхгүй буюу өсөлт зогсон ургамлын үхжилт эхэлдэг.

Хор саармагжуулагч нь таримал ургамалд үйлчлэгч бэлдмэлийг өвөрмөц байдлаар хоргүйжүүлэх үйл явцыг хурдасгадаг ба ингэснээр хорны үйлчлэгч бэлдмэл нь таримал ургамалд хор хөнөөлгүй болж, саармаг метаболит буюу бодисын солилцооны дүнд үүссэн энгийн бодис болж хувирна.

Ластик® 100 ба Ластик® экстра бэлдмэл нь хэсэг хугацааны дараа задралын саармаг бүтээгдэхүүн болж хөрсөнд шингэх бөгөөд энэ нь дараагийн тарих тарималд нөлөөлөхгүй байх боломж олгодог.

Гербицидийг цацсанаас хойш нэг хоногийн дараа хог ургамлуудыг өсөлт зогсож таримал ургамалтай өрсөлдөхөө болино.

Хог ургамлуудын навчны илтэс шарлаж, өсөлтийн цэгүүд сааталд орох ба зарим төрлийн хог ургамлын навчис антоциан /үхмэл/ өнгөтэй болох явдал ажиглагдана.

Гербицидийг цацсанаас хойш 10-15 хоногийн дараа болон эсвэл цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан илүү урт хугацааны дараа үетэн хог ургамал бүрэн үхнэ. Хог ургамлын хөгжлийн эрт үед /2-3 навчтай байх үед/ болон гербицидийг цацах цаг агаарын тохиромжтой үед гербицидийн устгах үр нөлөө хамгийн хурдан чанартай илэрдэг.

Герцицид цацаж хог ургамлууд үхэж, талбай 3 - 4 долоо хоногийн хугацаанд хог ургамлаас 100% цэвэрлэгдэнэ. Хор цацсанаас хойш 6-р сарын сүүл, 7-р сарын эхээр хог ургамал соёолж гарч ирэх магадлалтай /”хоёр дахь давалгаа” гэж нэрлэдэг/. Тэдгээр хог ургамалд гербицид үйлчлэхгүй боловч үр тариа маань сэргэн хүчирхэг болсон байдаг тул хог ургамлуудыг таримал давамгайлан хянадаг.

Хэрэглэх горимыг сайн мөрдвөл таримал ургамалд нөлөөлөхгүй, хог ургамлыг маш сайн чанартай, хурдан хугацаанд устгадаг.

Ластик® 100 ба Ластик® экстра бэлдмэл нь үр тарианы ургамал дээр ашигладаг ихэнх гербицидүүд /жишээ нь, 2,4-Д-д үндэслэсэн бэлдмэлүүд, сульфонилмочевинээс үүсэлтэй бэлдмэлүүд гэх мэт/, фунгицид /өвчний хор/, инсектицид /шавьжны хор/, ургамлын өсөлт дэмжигч бодис, шингэн болон шим эрдэс бордоо зэрэгтэй холин ашиглаж болдогоороо давуу юм. Гэхдээ химийн хувьд нийцэх байдлыг шалгах шаардлагатай. 2 өөр хорыг шууд холиж болохгүй бөгөөд заавал усаар шингэлж байж холино.

Ластик® 100

Зусах болон өвөлжих улаан буудай дээр хэрэглэхээр бүртгэгдсэн. 100 г/л феноксапроп-П-этил болон 20 г/л клоквинтосет-мексил хор саармагжуулагч бодис агуулдаг. Тослог, усархаг, эмульс хэлбэрээр үйлдвэрлэдэг.

Ластик® 100 бэлдмэлийн үйлчлэх механизм нь түүнийг удаан хугацааны турш, хог ургамал 2 навчтай байх үеэс эхлэн гол хатган ургах үе хүртэл, шаардлагатай тохиолдолд хог ургамал түрүүлэн гарч ирэх үе хүртлэх хугацаанд таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран ашиглах боломж олгодог. Иймд тариаланг эрт үед ч, хожуу үед ч боловсруулах боломжтой.

Гербицидийн хэрэглэх хугацааг /нэг наст үетэн хог ургамал ихээр гарч ирэх/ зөв сонгох нь маш чухал юм. Ластик® 100 бэлдмэл навчны гадаргуугаар дамжин ургамалд нэвтэрч, зөвхөн түүнд өртсөн хог ургамлыг л устгадаг. Цацаж боловсруулснаас хойш гарч ирсэн хог ургамалд гербицид үйлчлэхгүй.

Ургах үеийнхээ өсөлтийн бүх үе шатанд улаан буудай гербицидийн үйлчлэлд нэлээд их тэсвэртэй /зөвлөсөн тунгийн хүрээнд/ байдаг учраас гербицидээр боловсруулах хугацааг хог ургамлын хөгжлийн үе шатаар тодорхойлдог.

Хор цацах ажлын уусмалыг яг цацахын өмнө бэлтгэнэ. Ажлын уусмал бэлдэхийн өмнө хорыг сайтар сэгсэрч байж хор цацагчийн танк руу хийдэг. Хор цацагч машин нь өөрөө холигчтой бол шууд хор цацагч машины танк дотор нь хийж найруулна. Хор цацагч машин нь тийм тоног хэрэгсэлгүй бол тусад нь саванд хийж найруулдаг. Ингэхдээ цацагчийн саванд тал дундуур хүртэл ус хийсэн байх ёстой. Эх уусмал бэлтгэх шаардлагатай тохиолдолд саванд /хувинд/ 3 л-ээс илүүгүй Ластик® 100 бэлдмэлийг 6 л усанд найруулж болно.

Гербицидийн ажлын шингэний зарцуулалт – 200-300 л/га байх нь тохиромжтой.

Ластик® 100 бэлдмэлийг 5 л канистрт савласан байна.

Ластик® 100 бэлдмэлийг хэрэглэх горим

УРГАМАЛ

ХОГ УРГАМАЛ

БЭЛДМЭЛ ЗАРЦУУЛАХ НОРМ, Л/ГА

ЦАЦАЖ БОЛОВСРУУЛАХ АРГА БА ХУГАЦАА

Зусах улаан буудай

Нэг наст үетэн хог ургамал /ногоон хоног будаа, биелэг өвс, тарианы хар будаа, бүх төрлийн үетэн хог ургамал/

0,4 – 0,6

Хог ургамлын хөгжлийн эрт үед /2-3 навчтай байх үе/ таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран үр тарианы тариаланд цацах

Хонгио хошуу будаа

0,5 – 0,7

Нэг наст залаат хог ургамал /хэрмэн сүүлийн төрлүүд, тарианы хар будаа, хээрийн цэвэрлээгүй шар будаа/

0,6 – 0,9

Ургаж буй хог ургамлын хөгжлийн эрт үед 2 навчтай байх үеэс өтгөн ургах үе хүртлэх хугацаанд таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран тариалан дээр цацах

Өвөлжих улаан буудай

Нэг наст үетэн хог ургамал /хонгио хошуу будаа, ногоон хоног будаа, тарианы хар будаа, бүх төрлийн үетэн хог ургамал, биелэг өвс, үнэгэн сүүлт/

0,6 – 0,75

Хавар ургаж буй хог ургамлын хөгжлийн эрт үед 2 навчтай байх үеэс өтгөн ургах үе дуустлах хугацаанд таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран тариалан дээр цацах

Ластик® экстра

Зусах арвай, зусах болон өвөлжих улаан буудай дээр хэрэглэхээр бүртгэгдсэн гербицид. 70 г/л феноксапроп-П-этил болон 40 г/л клоквинтосет-мексил хор саармагжуулагч агуулдаг. Эмульсийн концентрат хэлбэрээр үйлдвэрлэдэг.

Хог ургамлын хөгжлийн эрт үед /2-3 навчтай байх үе/ таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран /сортуудын мэдрэмтгий байдлыг харгалзан/ тариаланд Ластик® экстра бэлдмэлийг нэг удаа цацаж боловсруулна. Өвөлжих улаан буудайн тариаланд бэлдмэлийг хавар цацаж боловсруулдаг. Ластик® экстра бгербицидийг хог ургамлын 2 навчтай байх үеэс эхлэн гол хатгах ургах үе хүртэл, шаардлагатай тохиолдолд түрүүлэн гарч ирэх үе хүртлэх хугацаанд ашиглаж болно. Гербицидийг хэрэглэх хамгийн оновчтой хугацаа нь нэг наст үетэн хог ургамал ихээр гарч ирэх үе юм.

Гербицидийн ажлын уусмалыг яг цацахын өмнө бэлтгэнэ. Эхлээд бэлдмэлийн нягтрал 20%-иас илүүгүй байх эх уусмал бэлтгэнэ. Холигч нь ажиллаж байгаа тал дундуур устай цацагчийн саванд шаардлагатай хэмжээний эх уусмалыг нэмж хийнэ. Үргэлжлүүлэн хутгах явцад цацагчийн саванд дүүртэл ус нэмж хийнэ. Бэлдмэлийн эх уусмалын суларсан савыг хэдэн удаа усаар зайлж, зайлсан усыг цацагчийн саванд нэмж хийнэ.

Гербицидийн ажлын шингэний зарцуулалт – 100-200 л/га.

Ластик® экстра бэлдмэлийг 5 л канистрт савласан байна.

Ластик® экстра бэлдмэлийг хэрэглэх горим

УРГАМАЛ

ХОГ УРГАМАЛ

БЭЛДМЭЛ ЗАРЦУУЛАХ НОРМ, Л/ГА

ЦАЦАЖ БОЛОВСРУУЛАХ АРГА БА ХУГАЦАА

Зусах арвай, зусах болон өвөлжих улаан буудай

Нэг наст үетэн хог ургамал /хонгио хошуу будаа, ногоон хоног будаа, тарианы хар будаа, бүх төрлийн үетэн хог ургамал, биелэг өвс, үнэгэн сүүлт/

0,8 – 1

Хог ургамлын хөгжлийн эрт үед /2-3 навчтай байх үе/ таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран /сортуудын мэдрэмтгий байдлыг харгалзан/ тариалан дээр цацах. Өвөлжих улаан буудай дээр хавар цацаж боловсруулна