Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуй

Аливаа улсын нэн чухал асуудал бол яах аргагүй хүнсний хараат бус байдал юм. Тэр ч утгаараа “Будаа, гурил, мах, сүү, хүнсний ногоо”- оор ард түмнээ хангах ариун үйлсэд өөрийн компаний хувь нэмрийг оруулах урт хугацааны зорилт тавин 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсынхаа хүнсний хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэн хангаж ажиллаж байна. “Гацуурт” ХХК нь ойрын ашгийг бус алс хэтийн ирээдүйг эрхэм болгож хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилго тавин 2002 оноос хөрөнгө оруулалт хийж эрчимжүүлсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Газар тариалангийн салбарт гадны шилдэг сортуудыг монгол хөрсөнд нутагшуулах, мал аж ахуйд монгол малыг дэлхийд танигдсан өндөр ашиг шим бүхий шилмэл үүлдэр угсаагаар сайжруулж ашиг шимийг дээшлүүлэх чухал ажлуудыг хийж байна.

хөрөнгө оруулалт
2002 он
хөрөнгө оруулалт
500 тэрбум