Танилцуулга

1990 оны эхэн үед улсын шилдэг гурван компаний нэг “Гурван гол” геологи хайгуулын компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртын аманд алтны шороон ордыг нээн олсноор тус газрын нэрээр нэрлэж “Гацуурт” хэмээх компани үүсэн байгуулагдсан түүхтэй.

1998 оны долдугаар сараас “Гацуурт” ХХК бие даан, нэг гишүүнтэйгээр геологи, уул уурхайн чиглэлээр 50-аад ажилтантай гараагаа эхэлж байжээ.

“Гацуурт” ХХК нь газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл худалдаа, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа зэрэг 10 гаруй салбарт 50-аад бизнесийн нэгжтэй, 1000 гаруй ажиллагсадтай, үндэсний үйлдвэрлэгч компани болтлоо өргөжин хөгжжээ.