Балерина

Балерина®

ХОГ УРГАМАЛТАЙ УРАН ЧАДВАРЛАГ ТЭМЦЭНЭ

Нахиалсны дараах сонголттой, системийн үйлчилгээтэй Балерина®

бэлдмэл нь үр тариа, эрдэнэшиш, шар будаа зэрэг ургамлын

тариалан дахь нэг наст болон хос үрийн талт хог ургамал, түүний

дотор 2,4-Д ба МЦПА-д тэсвэртэй хог ургамал, мөн үндсээр үрждэг

хог ургамлуудыг, олон наст хог ургамлыг устгахад зориулагдсан.

Бэлдмэлийг флорасулам, 7,4 г/л болон 2,4-Д хүчлийн 2-этилгексил нийлмэл эфир, 410 г/л агуулсан өтгөрүүлсэн цийдмэг хэлбэрээр үйлдвэрлэдэг.

Флорасулам нь триазолопиримидинуудын ангилалд хамаарах ба ацетолактатсинтаз эсгэгч үүсэх боломж бүрдүүлэгч химийн урвал сааруулагч болдог, 2,4-Д хүчлийн 2-этилгексил эфир нь арилоксиалканкарбоны хүчлүүдээс үүсэлтэй бөгөөд ауксин маягийн урвал үүсгэдэг. Гербицидын энэ давхар үйлчлэл нь хог ургамалд эсэргүүцэх чадвар үүсэх боломжийг бууруулдаг.

Гербицид нь системийн үйлчилгээтэй бөгөөд, 1 цагийн дотор хог ургамлын навчисаар дамжин бүх хэсэгт, түүний дотор үндэст хүртэл тархаж, залуу эдийн эсийн өсөлтийг зогсоодог. Бэлдмэлээр боловсруулсан хог ургамлын өсөлт боловсруулснаас хойш нэг хоногийн дотор зогсдог.

Үйлчлэлийн харагдахуйц шинж тэмдэгүүд /навчис өнгөө алдаж, мушгирах, зангилаа нь багасах/ 3-4 хоногийн дараа илэрдэг. Хог ургамлын төрөл болон цаг агаарын нөхцөлөөс хамааран хог ургамал хор цацсанаас хойш 2-3 долоо хоногийн дараа бүрэн үхдэг.

Балерина® бэлдмэл нь 150 гаруй төрлийн хос үрийн талт хог ургамлыг /тэдгээрийн дотор 2,4-Д ба МЦПА-д тэсвэртэй/ устгадаг, тэдгээрийн тоонд өрөмтүүл, балжингарам /төрлүүд/, арзгар азаргана, шар дэгд, хээрийн сэдэргэнэ, хээрийн гич, гаймуу, хээрийн тэмээн тавхай, зэрлэг цагаан лууван, цагаан лууль, намуу цэцэг, гагадай /төрлүүд/, дунд ажигана, чөдөр тарна, үхэр тарна, чөдөр өвс, шарилжин навчит, Софийн борбут, татар шиншээ, эмийн багваахай цэцэг гэх мэт багтана.

5-10 см өндөр нэг наст ба 2 наст хос үрийн талт хог ургамлыг болон үндсээс салаалан ургадаг олон наст хог ургамлыг булцуу гарах үе шатанд гербицидээр боловсруулахад хамгийн сайн үйлчлэлтэй байдаг. Анхнаасаа хог ургамалд их дарагдсан, үндсээр үрждэг олон наст хог ургамал тариаланд давамгайлсан, тодорхой үеийг давж ургасан хог ургамал /өрөмтүүл 15-20 см өндөр, намуу цэцгийн төрлүүд 20 см хүртэл өндөр, дэгд болон азаргана булцуу гарах хүртэл ургасан/ байгаа зэрэг тохиолдолд зарцуулалтын хамгийн их нормоор цацаж хэрэглэдэг. Хэрэглэхэд хамгийн тохиромжтой агаарын дулаан 8оС хэмээс 25оС хэм хүртэл байна. Балерина® бэлдмэл нь элдэв үр дагавар үүсгэдэггүй болохоор түүнийг тарималын сэлгээнд оруулан ашиглаж болно.

Балерина® бэлдмэлийг сульфонилмочевинд үндэслэсэн гербицидүүд болон фунгицидүүд, инсектицидүүдтэй хольж савлан хэрэглэж болно.

Үр тарианы ургамлууд дээр дараах байдлаар холиж хэрэглэх нь өндөр үр ашигтай болох нь харагдсан: Балерина®, 0,3 л/г + Мортира®, 12 г/л буюу Балерина®, 0,375 л/г + Мортира®, 15 г/л, Балерина®, 0,25 л/г + Магнум®, 5 г/л.

Үйлдвэрлэлийн нөхцөлд граминицидуудтай хольж савласан дараах холимогуудыг шалгасан: Балерина®, 0,3 - 0,5 л/г + Ластик®100, 0,6 - 0,9 г/л болон Балерина®, 0,3 - 0,5 л/г + Ластик® экстра, 0,8 - 1 г/л.

Балерина® цацах үед ажлын шингэний зарцуулалт 200 – 300 л/га байна.

Гербицидыг 5 л канистрт савласан байна.

Хэрэглэх горим

ТАРИМАЛ УРГАМАЛ

БЭЛДМЭЛ ЗАРЦУУЛАХ НОРМ, Л/Т

АРИУТГАХ АРГА БА ХУГАЦАА

Зусах болон өвөлжих улаан буудай, өвөлжих арвай

0,3 – 0,5

Таримал ургамал бутлан ургах үеээс эхлэн хог ургамал ургаж эхлэх үед цацна. Өвөлжих ургамлыг хавар цацна.

0,5

Өрөмтүүл давамгайлсан болон цаг агаарын нөхцөл байдлаас болон хог ургамал томорсон үед, эсвэл таримал ургамал гол хатгасан үед /сортуудын мэдрэмтгий байдлыг харгалзан/ тариаланд цацах . Өвөлжих ургамлыг хавар цацна

Эрдэнэшиш, түүний дотор даршны болон тосны

0,3 – 0,5

Таримал ургамалын 3-5 навчтай байх үед болон хог ургамал ургаж эхлэх үед тариаланг цацах

Бог будаа

0,3 – 0,5

Таримал ургамал өтгөн ургах үед болон хог ургамал ургаж эхлэх үед тариаланг цацах

Сорго-Sorghum

0,3 – 0,5

Таримал ургамалын 3-6 навчтай байх үед болон хог ургамал ургаж эхлэх үед тариаланг цацах