“Гацуурт” ХХК-ийн XIV дэх удаагийн “Спорт-Урлаг 2018” наадмын эргэн тойронд

2018.11.29 Мэдээ Read count: 2128

“Гацуурт” ХХК 20 жилийн ойн хүрээнд XIV дэх удаагийн “Спорт-Урлаг 2018” наадмыг 2018 оны 11-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд зохион байгуулж 9 багийн 260 гаруй ажилтан авьяас чадвар, хурд хүчээ сорьсон томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.

Урлагийн наадмын Мэндчилгээний төрөлд Захиргаа баг, Гоцлол дууны төрөлд Түмэнтүрүү баг, Хос дууны төрөлд Брикланд баг, Бүжгийн төрөлд Захиргаа баг, чөлөөт сэтгэлгээний төрөлд Хүлэг баг, Шилдэг зохиомж номинацид Захиргаа баг тус тус түрүүлж нийлбэр оноогоор ЗАХИРГАА БАГийн хамт олон тэргүүлж ТЭРГҮҮН БАЙРЫН ЦОМыг гардан авав. Урлагийн наадмын:

  1. 1-р байр Захиргаа баг
  2.  2-р байр Брикланд баг
  3. 3-р байр Түмэнтүрүү баг

Спортын наадам дараах төрлүүдээр явагдаж:

  • Дартс /Удирдлагын тэмцээн/: Эр – Түмэнтүрүү баг, эм – Захиргаа баг
  • Шатар: Эр – Алтантүрүү баг, эм – Захиргаа баг
  • Даам: Эр – Хүлэг баг, эм – Уурхайчин баг
  • Ширээний теннис: Эр – Эрүүл хүнс баг, эм – Тэрэлж баг
  • Волейбол: Эр – Түмэнтүрүү баг, эм – Уурхайчин баг
  • Сагсан бөмбөг: Эр – Монгол ТВ баг, эм – Хүлэг баг тэргүүлэв.

Урлаг, спортын төрлүүдийн нэгдсэн дүнгээр:

  1. Хүлэг баг 1-р байр
  2. Түмэнтүрүү баг 2-р байр
  3. Захиргаа баг 3-р байрт шалгарч шилдгүүд тодорлоо.

    “Гацуурт” ХХК-ийн “Спорт-Урлаг” наадмын ШИЛЖИН ЯВАХ ЦОМыг хурд хүч, авьяас чадвараараа хамт олноо тэргүүлж шилдэг нь байж чадсан ХҮЛЭГ БАГ гардан авлаа.