АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

2019.10.05 Мэдээ Read count: 3162

“Гацуурт” ХХК нь жил бүрийн ахмадын баяраар өөрийн компанид ажиллаж байсан болон сум орон нутгийн ахмад настанууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Энэ жилийн онцлог нь компанийнхаа ахмадуудаас гадна Сэлэнгэ аймгийн 55 ахмадыг баярлуулан шинэ ургацын ногоо, гурил, цэвэр зөгийн бал зэрэг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээс өргөн барьсандаа бид бүхний зүгээс баяртай байна.

Бид Монгол орны эрүүл хөрс шороонд өөрсдөө тарьж ургуулсан тариа, ногоогоо Монгол хүн бүрт зориулдагаараа үргэлж бахархдаг.