20 АЙЛ ӨРХӨД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.02.05 Мэдээ Read count: 1243

Улс орон даяар цар тахал, эдийн засгийн хямралтай нүүр тулж буй хүнд хэцүү цагт бие биенээ дэмжин тусалж ажиллаж, аж төрөх нь нэн тэргүүний асуудал болж байна.

“Гацуурт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2021 оны 02-р сарын 03-ны өдөр өөрийн үйл ажиллагаа эрхэлдэг Баянгол дүүргийн 20-р хороотой хамтран тус хорооны нэн ядуу 20 айл өрхөд мах, хүнсний ногоо зэргээр тусламж үзүүллээ.