2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө

2020.08.29 Мэдээ Read count: 2039

“Гацуурт ХХК” нь ажилчдынхаа нийгмийн асуудал, шагнал урамшуулалд дэс дараатайгаар нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. 2020.08.28-ны энэ өдөр ГТМАА-н салбарын Ерөнхий механик Г.Баттөгст 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Галсанпунцаг овогтой Баттөгс нь 2003 оноос Уурхайд Бульдозерчин албан тушаалаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оноос эхлэн Газар тариалангийн салбарт өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, тууштай ажиллаж, манай бүтээн байгуулалтанд өндөр амжилт гаргасныг нь үнэлэн Компанийн удирдлагуудын зүгээс:

  • Санто Смарт хотгонд,
  • 2 өрөө байрыг / 64,9 м2/ олгох шийдвэр гаргаж, түлхүүрийг албан ёсоор гардуулав.

Хичээл зүтгэл хэнийг ч орхиогүйтэй адил өөрийн хүч хөдөлмөрийн үр шимийг хүртэн өндөр шагнал хүртсэн Г.Баттөгсдөө хамт олныхоо өмнөөс халуун баярыг хүргэж, цаашдын ажил болоод амьдралд нь Амжилт, Аз жаргалыг хүсэн ерөөе.

Шагнал хүртсэн Г.Баттөгсийг өөрийн чинь сэтгэлийн үг: Юуны өмнө хамт олон, удирдлагууддаа маш их баярлалаа. Надад өгсөн энэ их итгэлийг сэтгэлээрээ хариулан, цаашид улам илүү хичээн ажиллах болно. Компанийхаа нийт хамт олонд цаашдын ажил, амьдралд нь сайн сайханыг хүсэн ерөөе. Маш их баярлалаа…. Г.Баттөгс

“Өвөг дээдэс минь бидний төлөө хөдөлмөрлөсөн

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой”гэсэн нэгэн зорилго, итгэл үнэмшлийн дор ажиллаж байгаа манай хамт олон үнэхээр хөдөлмөрч хамт олон билээ.

Баяр хүргэе.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС. 2020.08.28