Эх үрсийн баярыг угтан авьяаслаг хүүхэд багачуудаа шагнаж урамшууллаа

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг угтан "Гацуурт" ХХК нь ажилчдынхаа хүүхдүүдийн дунд гар зураг, уран уншлага, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ шалгарсан 12 хүүхдийг өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйлээр шагналаа. Мөн нийт ажилчдынхаа 406 хүүхдэд бэлэг гардуулж, урамшууллаа. МОНГОЛЫН МИНЬ ҮРС МАШ ОЛОН БОЛОГ.