ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН 2018

2018.12.25 Мэдээ Read count: 3354

“Гацуурт” ХХК нийт салбар нэгжийнхээ хүрээнд, 20 жилийн ойн шинэ жилийн цэнгүүнийг Шангрила зочид буудалд нийт 300 гаруй ажилтнуудынхаа хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

Бид 2018 онд хийсэн бүтээсэн ажил амжилтаа харилцагч, хамтран ажиллагч байгууллагынхаа төлөөллүүдтэй хамтран дүгнэсэн. Мөн бидний баяр дээр баяр нэмж энэ үдшийг чимэхээр МУГЖ, Сонгодог урлагийн сод төлөөлөгч Г.Ариунбаатар, МУГЖ дуучин Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд,  Киви хамтлагийн ахлагч МУСТА Ука нар хүрэлцэн ирж ая дууны мэнд өргөсөн юм.

Энэ үдэш 2018 оны Шилдэг бүтээн байгуулалт, шилдэг ололт амжилт, шилдэг ажилтнуудаа /шилдэг 4 хамт олон, шилдэг 103 ажилтан/ онцолж шагнасан шагналын хур заал дүүрэн буусан сэтгэл дүүрэн үдэш байлаа. Мөн ирэх жилийнхээ азыг нээсэн 4 азтанг тодруулж байгууллагын болон харилцагч байгууллагын бэлгээр шагнав.

Дэлхийн соёлыг монголдоо түгээн, түмнийхээ мэлмийг гийгүүлж, оюуныг хөгжөөх их үйлийн түүчээ болсныг онцлон “БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН”-оор HD MONGOL ТЕЛЕВИЗ, 2016, 2017, 2018 онуудад онцгой үр бүтээлтэй, ашигтай ажилласан “ШИЛДЭГ САЛБАР КОМПАНИ”-ААР “БРИКЛАНД” ХХК, Хөрсний шинжилгээний лаборатори, Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Үржил селекцийн төвийг үүсгэн байгуулж үйл аж ажиллагааг амжилттай жигдрүүлэн MNS/ISO 17025 стандартын итгэмжлэгдсэн ХАА-н НЭГДСЭН ЛАБОРАТОРИ-ийн хамт олныг “ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛ”, ODERP системийн I, II үе шатыг техникийн бүртгэл мэдээлэлд амжилттай нэвтрүүлсэн Техникийн албаны OdERP БАГийн хамт олныг энэ жилийн “ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛ”-аар шалгарууллаа.

2018 онд төдийгүй “Гацуурт” ХХК-д ажилласан цагаасаа өөрийн сэтгэл зүрх, ажил мэргэжлийн ур чадварыг харамгүй зориулж компанийн үйл ажиллагаанд томоохон хувь нэмрээ оруулж буй Хушаат салбарын дарга Б.ЭРДЭНЭБААТАР, ХАА-н ерөнхий механик Б.ЭНХТАЙВАН нарыг ОНЫ ОНЦЛОХ АЖИЛТАН-аар шалгаруулж Онцгой шагналаар шагнасан.

Мөн нягтлан бодогч Ш.Одончимэг, ахлах агрономич А.Саранцэцэг, ногоочин Б.Доржпалам, экскаваторчин Э.Ганболд нарыг ХҮНДЭТ ДЭВТЭР, техникч Б.Баатар, ногоочин Д.Алимаа, жолооч Г.Баяртогтох, жолооч Б.Сосорбурам, МТС-ний ахлах инженер Н.Мөнхзул, усалгааны ахлах ажилтан Д.Алтангэрэл, үйлчлэгч С.Энхцэцэг, туслах ажилтан Б.Батбаяр, экскаваторчин Д.Догсом, экскаваторчин С.Батбаяр нарыг Ажил мэргэжлийн аваргаар шалгаруулж ХҮНДЭТ САМБАРт зургийг нь байршуулав.

“Гацуурт” ХХК-ийн нийт салбар нэгж, алба хэлтсийн ажилтнууд, харилцагч байгууллага, үйлчлүүлэгч нартаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.