Шинэ жилийн баярын бэлэг

2020.12.25 Мэдээ Read count: 1662

Гацуурт компанийн нийт хамт олондоо болон манай компанийн харилцагч, эрхэм үйлчлүүлэгч,хамтран ажилладаг бүх байгууллагууддаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, хүн бүрт эрүүл энх, айл бүрт аз жаргал, түмэн олноороо түвшин жаргалаар бялхам байхыг хүсэн ерөөе.

Компанийн зүгээс цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 500-аад ажилтнууддаа өөрийн нэрийн хүнсний бүтээгдэхүүний багц бүхий шинэ жилийн бэлэг өглөө.

Та бүхэн цар тахлын дэглэмээ чандлан сахин, гэр гэртээ сайхан баярлаарай.

Ирж буй 2021 он хүн бүрт илүү их аз жаргал, амар тайван, амжилт бүтээлийг авчирахыг хурайлан дуудъя.

ГАЦУУРТ ХХК.