Хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэе

2023.02.20 Мэдээ Read count: 617

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон дээр 2022 онд Хөдөө аж ахуйн салбар нь салбартаа ажлын туршлага, ажиллах чин сэтгэл, ур чадвараараа манлайлсан аваргуудаа шалгарууллаа.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэн хүн амыг эрүүл хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөдөлмөр зүтгэл, хуримтлуулсан туршлага, ажлын амжилтаараа тэргүүлсэн “Гацуурт” ХХК-ийн ажилтнуудыг төр засгаас үнэлэн сум, аймаг, улсын АВАРГА ТАРИАЛАНЧ-аар шалгаруулжээ.

Ажил хөдөлмөрөөрөө манлайлсан аваргуудадад маань хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах үйл ажиллагаа 2023 оны 02-р сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Түшиг сумдад болж өнгөрөв.

  • Монгол улсын АВАРГА ТАРИАЛАНЧ-аар техникч Д.Ганбат,
  • Сэлэнгэ аймгийн АВАРГА ТАРИАЛАНЧ-аар техникч Б.Ганбаатар, Г.Пүрэвбаатар,
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын АВАРГА ТАРИАЛАНЧ-аар техникч Б.Ууганбат,
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын АВАРГА ТАРИАЛАНЧ-аар механик С.Гэндэнжамц нар тус тус шалгарсан байна.

Шинэ боловсон хүчин, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж өөрсдийн ур чадвар, ажлын үзүүлэлт, техник ашиглалт, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж, сэтгэл зүрхээ дайчлан үр бүтээлтэй ажиллаж хөдөө аж ахуйн салбарын эрүүл хүнсний үйлдвэрлэлд бодит хувь нэмрээ оруулж буй ажил хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэе.

Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.