ХҮҮХДИЙН БАЯРЫН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

2021.05.31 Мэдээ Read count: 1545

“Брикланд” ХХК-аас салбар байгууллагуудынхаа ажилчдын хүүхдүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааныг энэ жил “БИД ГЭРТЭЭ” сэдвээр амжилттай зохион байгуулав.

Тус гар зургийн уралдаан нь 3 ангиллаар явагдсан бөгөөд хүүхдүүд хөл хорионы үед гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн цагийг өнгөрөөж байгаагаа өөрсдийн уран сэтгэмжээр илэрхийлэн бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдааны шүүгчээр “Монгол ТВ”-ээр үзэгчдийн хүртээл болж буй 5 настнуудын нууцлаг ертөнц контентийн багш Г.Төмөрзаяа болон мэргэжлийн зургийн багш, зохион байгуулагч талын төлөөлөл ажиллаж сэдвийн дагуу өгүүлэмжээ илэрхийлсэн байдал, зурах чадвар болон гүйцэтгэл, өөрөө зурсан байх үзүүлэлтүүдийг харгалзаж ангилал тус бүрт шагналт 2 байр шалгаруулжээ.

  1. 6 наснаас доош
  • 1-р байр П.Төгөлдөр /Гацуурт ХХК/
  • 2-р байр Д.Ундрам /Брикланд ХХК/
  • 2. 7-9 нас
  • 1-р байр Г.Хулан-Үжин /Монгол Телевиз ХХК/
  • 2-р байр С.Номин-Эрдэнэ /Брикланд ХХК/
  • 3. 10-12 нас
  • 1-р байр Б.Хулан /Гацуурт ХХК/
  • 2-р байр Г.Есөн /Брикланд ХХК/

Уралдаанд шагналт байрт шалгарсан хүүхдүүдэд “Брикланд” ХХК-ийн тоглоомын дэлгүүрээс худалдан авалт хийх мөнгөн дүн бүхий эрхийн бичиг, оролцсон бүх хүүхдүүддээ Брикхаус тоглоомын дэлгүүрийн нэрийн бэлгийг гардуулж өглөө.