Хүнсний үйлдвэрлэл

2013.07.17 Бизнесийн салбарууд Read count: 12336

Хүнс трейд ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 20.4 га газар эзэмшин оршдог. 2003 оноос хөрөнгө оруулалт эрчимтэйгээр хийж эхэлсэн бөгөөд 2005 оны 11-р сард 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Японы HASAGAWA компрессорыг Солонгос улсын Donj Yung Injeener¬ing Co.Lid суурилуулан тавьж, 600тн-ын багтаамжтай аммиакан хөргөлттэй зоорьны удирдлагын хянах өрөө, машин заал, хөргөх камеруудыг иж бүрнээр нь шинчлэн сайжруулж, хөргөх камеруудыг түрээслэх, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг хадаглах үйл ажиллагааг явуулж байна. Эрчим хүчний доголдлын үед хөргөлтийн зоорины хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 400кВт-ын резирв дизель генераторыг суурилуулсан.

11520 м2 талбай бүхий складуудын дээврийн хучилтуудыг шинчилж, бүх цонхнуудыг вакуумжуулж тоосжилт бохирдолыг тодорхой хэмжээгээр бууруулсан мөн дулааны шугамыг бүрэн сольж шинчилж бараа материал хадаглах тааламжтай нөхцлийг нэмэгдүүлсээр байгаа юм. 6000 м2 талбайтай бараа хадгалах саравчтай 5.4 км салаа төмөр замтай, ачаа бараа ачих буулгах электропогрузачик, John Deere зэрэг хөдөлмөр хөнгөвчлөх техник хэрэгсэлтэй.

686.4 м2 талбайд байрлах 3 давхар барилгыг орчин үеийн хэв загвар болон чанарын шаардлагад нийцүүлэн солонгос ажилчид мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж сайжируулан засварлаж Солонгос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд суурилуулаад байна.