Хүнсний худалдаа

“Гацуурт” ХХК нь 2007 оноос хойш хүнсний ногооны үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Монгол хүнд, эрүүл хүнс” уриатай “Гацуурт” ХХК нь улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд хийгдэх хамгийн чухал ажил нь хэрэглэгчдэд эрүүл хүнсийг баталгаатайгаар хүргэх явдал гэж үздэг.

Иймээс хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд эрүүл, шинээр нь хүргэх борлуулалтын захиалга, түгээлтийн систем болон “Гацуурт” нэрийн хүнсний дэлгүүрийг бий болгон ажиллаж байна.

2015 онд борлуулалтынхаа суваг нэгжийг өргөжүүлж, шинэ бүтэц зохион байгуулалтад
оруулан Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 3000 худалдааны цэгээр дамжуулан, монгол орны хөрсөнд монгол хүн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, өндөр ашиг шимт
эрчимжсэн мал аж ахуйгаас 30 гаруй нэр төрлийн мах, дайвар бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүн, гурил, зөгийн бал зэрэг өөрийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллага болон хэрэглэгчиддээ хүргэж байна.