Хэвлэл мэдээлэл контент mongolian'got & voice kids & sharktank

Монгол ТВ” телевиз нь олон улсын томоохон контент нийлүүлэгчдийн нэг болох “FremantleMedia” компанитай гэрээ байгуулж, Дэлхийн 193 орны үзэгчдэд хүрч, 67 оронд амжилттай нэвтэрсэн телевизийн хамгийн том шоу болох “GOT TALENT” шоуг Монгол улсад бүтээх эрхийг авч энэхүү тoслийг 2014 оны 12 сард эхлүүлсэн юм. Дэлхий даяар 490 сая гаруй телевизийн үзэгчидтэй, онлайнаар зургаан тэрбум гаруй хүн үзэж, Гиннесийн рекордыг тогтоосон энэхүү шоу нэвтрүүлгийг “Mongolia's got talent” буюу “Авьяаслаг Монголчууд” нэрээр бүтээх эрхийг 2014 онд авсан. Улмаар 2015, 2016 онд Нийслэл болон хoдoo орон нутагт авьяастнуудын шалгаруулалтыг зохион байгуулж, 2 цувралын туршид нийт 5100 гаруй авьяастнууд оролцсон үндэсний хэмжээний хамгийн том Монголын анхны шоу нэвтрүүлэг болж чадсан. “Авьяаслаг Монголчууд 2015” шоуны ялагчаар Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг ард түмний саналаар тэргүүлж 100 сая тoгрoгийн эзэд болж үндэсний хэмжээний авьяастан болсон. Харин “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагчаар Орхон аймгийн оролцогч О.Энх-Эрдэнэ тодорч үндэсний хэмжээний ялагч болж 100 сая төгрөгийн эзэн болсон.

2010 онд Голланд улсаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн олон улсын нэр хүндтэй телевизийн шоу “The Voice” нь дэлхийн номер нэг бүтээл юм. Энэхүү шоуны гол онцлог нь оролцогчдыг гаднах төрх байдлаар бус хоолойны чадлаар нь шалгаруулдаг явдал юм. өөрөөр хэлбэл оролцогчид өөрийнхөө авьяас чадварыг л харуулах ̧стой. хэлээр дуулах боломжтой. Энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар байх болно.
Та бизнесийн салбарын акулуудад санаагаа зарахад бэлэн үү? Shark Tank -Энэ бол Монгол бизнес дэлхийд гарах боломж -Энэ бол олон улсын Shark Tank шоунд оролцох үүд хаалга -Энэ бол Монгол гэсэн нэрийг дэлхийд тамгалах эхлэл -Энэ бол оргилуун хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдийн мoрooдлoo биелүүлэх боломж юм. Shark Tank – Дэлхийн бизнесийн номер нэг реалити шоу Монголд.