УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД “ГАЦУУРТ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020.10.01 Мэдээ Read count: 2697

2020 онд “Гацуурт” ХХК-д Монгол улсын төрийн түшээд зочилсон онцлох жил болж байна.

        2020 оны 09-р сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт Сэлэнгэ аймагт ажиллахдаа “Гацуурт” ХХК-ийн үр тариа, хүнсний ногооны хураалтын үйл явц, 2000-2300 тн-ын багтаамжтай хүнсний ногооны агуулахууд, 300-2000 тонн хүртэл үр тариа хадгалах агуулахууд, үр тарианы бүтэн автомат ачиж буулгах систем, 1 цагт 30 тн цэвэрлэх хүчин чадал бүхий үр цэвэрлэх үйлдвэр, хамгийн сүүлийн үеийн хөдөө аж ахуйн техникүүд, 1 хоногт 100 бод, 200 бог мал нядлах хүчин чадалтай, ангилах болон мах, дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах махны үйлдвэр, мал аж ахуйн салбар, үржил селекцийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Тэд газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцож үдийн зоог барин буцлаа.