ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН АХМАДУУДДАА БАЯРЛАЛАА

2024.02.08 Нүүр слайдер, Мэдээ Read count: 515

Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ирээдүй хойч үеийнхээ сайхан амьдралын төлөө залуу насаа зориулан хөдөлмөрлөж “Гацуурт” ХХК-ийн түүхийг бүтээлцэн өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад ажилтнууддаа ХҮНДЭТГЭЛ үзүүлэх өдөрлөгийг 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр хүндэтгэлийн хурал, цайллага, азтан тодруулах, гарын бэлэг гардуулах зэрэг үйл ажиллагаа болж үе, үеийн ахмад ажилтнууд учран золгож, залуу насаа дурсан, залуу үедээ арга туршлагынхаа түүхийг хөөрөлдөн ярьж нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн өнгөрүүллээ.

Мөн үйл ажиллагаа явуулдаг сумынхаа ахмадуудад Засаг даргын тамгын газраар нь дамжуулан сар шинийн гарын бэлгийг хүргүүллээ.

Үе үеийн ахмад ажилтан, буянт буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

“Гацуурт” ХХК-ийн хамт олон