ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

2024.06.01 Нүүр слайдер, Мэдээ Read count: 360

1949 оны 11 дүгээр сард Парис хотноо хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 06 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

Манай улс 1952 оноос 06 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээ, үйл ажиллагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж байна. 1995 оноос Эх үрсийн баяр болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэж байна.

 “Гацуурт” ХХК нь энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан байгууллагынхаа ажилтнуудын хүүхдүүдэд эрүүл, аюулгүй, шинэлэг бүтээгдэхүүнээр бэлэг барьж баярлуулахыг зорьдог билээ.

Энэ жил 250 гаруй хүүхдүүдэд Брикхаус тоглоомын дэлгүүрийн оруулж ирдэг дэлхийн шилдэг тоглоомууд, мөн шинээр гарч буй “SeeRoo TV” хүүхдийн контентын аппликейшний эрхийг бичгийг бэлэглэлээ.

Үндэстний ирээдүй, эх орны үнэт баялаг, эрхмийн дээд эрдэнэ болсон бүх хүүхэд багачууддаа эрүүл саруул, баяр жаргал дүүрэн өсөж, эрдэм номдоо шамдан суралцаж, эцэг эхдээ ачлалтай, эх орондоо тустай иргэн болон төлөвшихийн ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хүүхэд баярлуулах гэгээн үйлсэд бидэнтэй хамтран ажилладаг “Брикланд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.