“ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТ-2023” НЭГДСЭН ЧУУЛГАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2023.04.06 Мэдээ Read count: 491

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Тариалангийн сэргэлт-2023” нэгдсэн чуулга уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн ордон, Туушин зочид буудлын үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулав.

Чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.

Энэхүү уулзалтаар “Газар тариалангийн бодлого, зорилт”, “Монгол орны дулааны улирлын ерөнхий төлөв, байдал”, “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал, гарц шийдэл”, “Монгол орны эрс тэс уур амьсгалд үр тарианы ургацыг нэмэгдүүлэх боломж”, “Хүнсний ногооны хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлууд”, “Жимс, жимсгэнийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл”, “Улсын Их Хурлын 36-р тогтоолоор батлагдсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа” гэсэн сэдвүүдээр оролцогчид илтгэл тавьсан юм.

Мөн энэ үеэр хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани үзэсгэлэнд оролцож, шинэлэг технологи, сайн туршлагаа танилцууллаа.