"Сүлд Трак-2018 фестивал"-д оролцлоо

2018.08.13 Мэдээ Read count: 2294


“Сүлд” ХХК-аас 2018 оны 08-р сарын 04-05 өдрүүдэд СҮЛД ТРАК-2018 фестивалыг “Авто худалдааны цогцолбор”-ын талбайд зохион байгууллаа.

Тус фестивальд 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож бүх төрлийн ачааны автомашины сэлбэгийн үзэсгэлэн худалдаа, танилцуулга, жолооч нарын ур чадварын тэмцээн, шоу үзүүлбэр зэрэг арга хэмжээг нэг дороос үзэгч сонирхогч нартаа хүргэсэн.

“Гацуурт” ХХК нь энэхүү өдөрлөгт Итали улсын “Merlo” компанийн авто ачигч, Энэтхэг улсын “BKT” компани, Хятад улсын “Techking” компанийн ачааны автомашны бүх төрлийн дугуй, Англи улсын нэрт “Castrol” брэндийн бүх төрлийн тос, тосолгооны бүтээгдэхүүнээрээ оролцож танилцуулгатай, нээлттэй, үйлдвэрийн үнээр худалдаалж хэрэглэгчдэдээ хүргэж ажиллалаа.

Энэхүү өдөрлөгт оролцсоноороо “Гацуурт” ХХК нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлээс гадна олон улсад алдартай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч харилцагч, албан ёсны диллер байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилж ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүст боломж нээж өгсөн давуу талтай юм.