Сэлэнгэ аймгийн цагааннуур сумын баяр наадам болж өнгөрлөө

2022.07.09 Мэдээ Read count: 823

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг 07-р сарын 05-06 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд “Гацуурт” ХХК-ийн төлөөлөл ажилтнууд оролцсоноос гадна Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 21 аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.

Сумын баяр наадмын өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаан, Азарга, Их нас, Соёолон, Хязаалан, Шүдлэн, Дааган насны хурдан морьдын уралдаан, Урианхай болон Халх сур харваа, Шагайн харваа, Дартс, Волейбол, Сагсан бөмбөгийн тэмцээн, Хүүхдийн дугуйн уралдаан болж нутгийн зон олон өргөн дэлгэр наадлаа.

Шагайн цуваа харвааны төрөлд 20 гаруй харваач оролцож “Гацуурт” ХХК-ийн ХАА-н Ахлах механик Д.Шаравсүрэн 12 сум тавьснаас 8 онож дэд байранд орсон амжилт гаргав.