“СПОРТ-УРЛАГ”-2017

2018.03.19 Мэдээ Read count: 2329

“Гацуурт”ХХК нь салбар компани, салбар нэгжүүдийн нийт ажилтнуудынхаа дунд жил бүр уламжлал болгон “СПОРТ-УРЛАГ”-ийн наадмыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн “Спорт-2017” наадмыг “ШУДАРГА ГАЦУУРТЫНХАН” уриан дор ЗАХИРГАА & УУРХАЙН хамт олон зохион байгуулж, нийт 8 багийн 400 орчим тамирчид оролцлоо.

“Спорт-2017 “ наадмыг Шатар, Даам, Ширээний теннис, Агаарын теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн спортын төрлүүдээр зохион байгуулж, эрэгтэй эмэгтэй баг тамирчид авхаалж самбаа, авъяас чадвараараа өрсөлдлөө.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр Захиргаа&Уурхай баг III байр, Техникийн алба, Автобааз, засварын хэсгийн “Хүлэг” баг II байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, Сайхан толгой салбарын “Түмэнтүрүү” баг Тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэхүү наадамд идэвх санаачлага, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.