НАМРЫН УРГАЦ ХУРААЛТ

2014.09.08 Мэдээ Read count: 3739

Сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногооны импорт буурч байгаа нь тариаланчид маань дотоодынхоо хэрэгцээг хангахуйц төмс, хүнсний ногоо тарьж байгаатай холбоотой билээ.Гацуурт ХХК нь ХАА, газар тариалангийн салбарт эрүүл хүнсээр хангах зорилтын дагуу өөрсдийн гаргаж буй төмс, хүнсний ногоогоор зах зээлд тасралтгүй нийлүүлж байна.Тэр ч утгаараа намар ургац хураалтын дараа төмс, хүнсний ногоо элбэг болох хүртэл хэсэг хугацаанд ард түмний хүнсний хэрэглээг тасалдуулахгүйн үүднээс 07-р сарын 20-с эрт ургацын төмс гаргасан бөгөөд үргэлжүүлэн намрын ургац хураалтандаа ханцуй шамдан ажиллаж байна.