МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ГАЦУУРТ ХХК-ийн ГАЗАР ТАРИАЛАН МАА САЛБАРТ

2014.09.20 Мэдээ Read count: 3161

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах "Гацуурт "ХХК-ний газар тариалан, мал аж ахуйн салбар, ургац хураалтын байдал, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй танилцлаа. Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат Монгол Улсын Ерөнхийлөгчид төмс, нарийн ногоо, үр тарианы хураалтын байдлыг танилцууллаа. Түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажиллалаа.