Монгол улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баярын мэнд хүргэе!

2018.07.20 Мэдээ Read count: 2496


Манай улс 1925 оноос эхлэн тэмээн жин, морин өртөө зэрэг уламжлалт тээврийн хэрэгслийн үндэс сууринаас ачаа тээвэр, зорчигч тээвэрлэх механикжсан тээврийн хэрэгсэлд шилжин бөгөөд энэ нь авто тээвэр хэмээх шинэ салбарын суурь бааз болж өнөөг хүртэл олон улсын авто тээврийн стандартад нийцэх хүртлээ хөгжиж ирлээ.

Монгол хүнд эрүүл хүнс түгээх их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан шантралгүй зүтгэж яваа үе үеийн тээвэрчин, жолооч, техникч, инженер техникийн ажилтнууддаа болон Монгол улсынхаа Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан яваа нийт ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баярын мэндийг “ГАЦУУРТ” ХХК-ийн хамт олноос хүргэе.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.