“ГАЦУУРТ” ХХК ЭЭЛЖИТ ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

2021.05.29 Мэдээ Read count: 1434

    “Гацуурт” ХХК-ийн хөгжлийн он жилүүдэд ажилдаа бие сэтгэлээ шингээж ажиллах чин сэтгэл, хичээл зүтгэлээрээ хамт олондоо үлгэр дуурайлал болж тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нэр бүхий ажилтнуудыг 2021.05.28-ны сайн өдөр байгууллага, хамт олноос нь шагнаж урамшууллаа.

  • 1 сая төгрөгөөр 1 ажилтан
  • 10 сая төгрөгөөр 2 ажилтан
  • 15 сая төгрөгөөр 1 ажилтан
  • 20 сая төгрөгөөр 1 ажилтан тус тус шагнагдлаа.

Мөн энэ сайн өдөр Сэлбэг хангамжийн менежер С.Отгонбаяр ХХААХҮЯамны ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ гардан авлаа.

    Төрдөө болон байгууллага, хамт олондоо өөрийн хөдөлмөрөө үнэлүүлсэн ажилтнууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт, амьдралд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.