“ГАЦУУРТ” ХХК-ИЙН XV ДАХЬ УДААГИЙН “ГАЦУУРТ 2022” СПОРТЫН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД

2022.12.08 Мэдээ Read count: 553

“Гацуурт” ХХК-ийн салбар нэгж, салбар компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог СПОРТ УРЛАГ-ийн тэмцээн маань дэлхий даяар тархсан Ковид 19 цар тахлын улмаас түр хугацаанд завсарласан билээ.

2022 оны 11-р сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд “Гацуурт” ХХК-ийн XV дахь удаагийн “Гацуурт 2022” спортын наадам зохион байгуулагдаж, 7 багийн 200 гаруй ажилтан хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.

    Ууган ажилчдаа хамгийн ихээр хамруулсан Хүлэг баг энэ наадмын онцлох баг байж Үүсгэн байгуулагчийн шагналыг гардан авлаа.

Волейболын төрөлд Эмэгтэй тэгш тоглогчоор Монгол ТВ багийн Б.Уянгаа , Эрэгтэй тэгш тоглогчоор Хүлэг багийн С.Гэндэнжамц, Сагсан бөмбөгийн төрөлд Эмэгтэй тэгш тоглогчоор Монгол ТВ багийн Э.Түвшинзаяа , Эрэгтэй тэгш тоглогчоор Монгол ТВ багийн Б.Анхбаяр нар шалгарчээ.

    Нийлбэр дүнгээр:

1-р байр Монгол ТВ баг

2-р байр Хүлэг баг

3-р байр Захиргаа-Уурхай баг шалгарч шилдгүүд тодорлоо.

“Гацуурт” ХХК-ийн салбар нэгж, салбар компаниудын дунд зохион байгуулагдсан “Гацуурт 2022” спортын наадмын ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, ТУГ-ийг нийлбэр дүнгээрээ тэргүүн байр эзэлсэн МОНГОЛ ТВ багийн хамт олон гардан авлаа.

“Гацуурт 2022” спортын наадмыг амжилттай зохион байгуулсан “Гацуурт Хүнс” ХХК, идэвхтэй, соёлтой оролцсон тамирчид, хамт олондоо талархал илэрхийлье.