“ГАЦУУРТ” ХХК-ИЙН 2019 ОНЫ ТАРИАЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2019.04.16 Мэдээ Read count: 2747

Газар тариалангийн үйлдвэрлэл бол хийж байгаа ажилдаа сэтгэлээ бүрэн зориулсан үед л үр ашиг нь эргэж ирдэг онцлогтой салбар.  2019 онд “Гацуурт” ХХК болон түүний салбар нэгжүүд нийтдээ 50000 гаруй га талбайд 14 төрлийн 30 гаруй сортын таримал тариалахаар төлөвлөж тариалалтын ажлаа эхэллээ. Хүн бүхэн газар тариалангийн ажлыг хүнд хэцүү, байгаль цаг уураас шууд хамааралтай гэж үздэг нь үнэний тал бий. Гэхдээ бид тэр талаас нь биш монгол хүн эрүүл хүнс хэрэглэх ёстой гэж үзэн, хүнд өгдөг өгөөжийг нь өөдрөгөөр хардаг учраас бидний ажил зогсолтгүй урагшилдаг юм.